Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
— Бизнес процесс менежмент
Байгууллага нь өдөр тутмын процессуудаа давтах шинжтэй бөгөөд процессуудын зохион байгуулалт нь байгууллагын мөн чанар, ялалт ялагдлын үндэс болдог. Иймээс процессын дизайн гаргах, модел гаргах, анализ хийх, гүйцэтгэх, сайжруулах гэсэн ажиллагаанууд бас хийгдэх ёстой. Үндсэндээ процессуудаа удирдаж, хянаж, менежмент хийх ёстой гэсэн үг. Процесс менежмент сайтай байгууллагын процессууд яг таг, илүү дутуу юмгүй, цаг үе орчинтойгоо сайн зохицсон, хүн болгонд таатай, хэрэглэгчдийн төлөө боловч ажилтнуудаас бас мартаагүй байдаг билээ.
— Бизнес процессыг загварчлах (Modeling)
Үйл ажиллагаа, процессыг алхамуудыг загварчлан зурсныг Modeling гэдэг. Өөрийн стандартай байх бөгөөд энэ төрлийн олон програм хангамж, онлайн tool-үүд бий. Гол зорилго нь тухайн процессыг дүрслэхээс гадна хүн бүрийн ойлголтыг нэгтгэж, ажилтнуудыг процессын ойлголтыг яг таг өгдөг.
Жишээ нь ажилд хүн авах процесс байлаа гэхэд танай байгууллагад эцсийн шатны өмнө заавал ерөнхий захирлын ярилцлагад ордог байж болно. Тэгвэл уг алхмыг нэмж оруулна гэсэн үг.
— Бизнес симуляци (Simulation)
Simulation гэдэг нь тухайн иж бүрэн физик зүйлийг компьютерт загварчилж хиймлээр ажиллуулахыг хэлдэг. Жинхэнэ амьдрал дээрх үйл ажиллагааг компьютерийн аргаар ажиллуулна гэсэн үг. Ингэснээр иж бүрэн системийг хэрхэн ажиллах, элдвээр турших, янз бүрийн нөхцөлд оруулах, ажиглах боломж бүрддэг. Та бидний сайн мэдэх Second Life хэмээх видео тоглоом нь хүний амьдралын симуляци тоглоом юм.
— Бизнес процессын автоматжуулалт
Байгууллагууд өдөр тутмын процессуудаа чадахын хирээр автоматжуулж байна. Ингэснээр шууд зардал хэмнэхээс гадна үйлчилгээний чанар сайжирч, хүртээмж өсдөг. Ер нь л автоматжуулж чадвал үнэхээр ашигтай.
Чатбот жишээ нь үйлчлүүлэгчтэй оператор ажиллах процессыг автоматжуулж буй сонгодог хэлбэр юм. Оочер дарааллыг автомат болгож байна, автомашины гадна зогсоолын системийг бас автоматжуулж болж байна. Зарим дэлгүүрүүд ижил төстэй бараатай үйлчлүүлэгчийн барааг хадгалах тээшний савыг автомат болгосон байгааг харж бас болно.
Бүр цаашилбал үйлдвэрлэлийг роботжуулах гэх мэтээр маш их хүндэрнэ. Toyota нь автомашин үйлдвэрлэх процессыг роботын хүчээр бараг бүрэн автоматжуулсан гэдгийг бид бүгд мэдэх билээ.
— Бизнес Процесс Integration
Танай байгууллагын процессууд өөр нэг байгуулагын хэсэг процесстой хамтран ажиллах шаардлага тулгарч болно. Энэ үед Integration гэдэг ойлголт тулгарах бөгөөд аль аль байгууллага бие биедээ эвтэйхэн байхын тулд стандартаа бууруулж процессуудаа бусадтай залгагдахад эвтэйхэн болгодог. Заримдаа дундын стандартууд ч баталдаг. Жишээ нь банк хооронд гүйлгээ хийхэд данс эзэмшигчийн нэрийг баталгаажуулахын тулд кирил болон латинаар галигласан нэр орж ирэхэд хувиргах стандарттай байх хэрэгтэй болно.