Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
— Шинж тэмдгүүдийг тодорхойлох
Роботын гадаад төрх нь түүнийг робот гэх үү, машин гэх үү гэдэгт голлох нөлөө үзүүлдэг. Энэ дэлхий дээр хэдэн түмэн машин байх бөгөөд тэдний нилээд хувь нь өнөөдөр робот болох тал руугаа явж байна.
— Оюун ухаант эд зүйл
Зарим робот бүтээгч инженерүүд робот бүтээхэд хамгийн чухал нь аливаа юмны үйл хөдлөлийг хэрхэн удирдаж хянах вэ гэдэг асуудал юм гэж хэлдэг. Тийм болохоор тэд роботынхоо гадаад төрх, харагдацад огтхон ч санаа зовдоггүй. Хэрвээ ийм машины өөрийгөө удирдах систем нь нилээд сайн хийгдсэн байвал түүнийг робот гэж нэрлэхэд буруудахгүй. Ийм төхөөрөмжийн бас нэг чухал шинж бол шийдвэр гаргаж сонголт хийх явдал юм. Гэхдээ өөрөө хөдөлдөг төхөөрөмж болгоныг робот гэх хэцүү.
Цагийн удирдлагатай автомашинууд хэзээ ч робот гэж хэлэгдэхгүй.
Алсаас удирддаг тээврийн хэрэгслийг заримдаа робот гэж нэрлэдэг.
Хэрвээ автомашинд компьютер суулгаж өгсөн бөгөөд тэр нь програмын дагуу машиныг удирдаж чаддаг бол түүнийг робот гэхэд буруудах зүйлгүй.
Хэрвээ таны автомашин өөрөө өөрийгөө удирдаж чаддаг, орчин тойрныхоо мэдээллийг авдаг бөгөөд түүндээ шинжилгээ хийн дүгнэлт гаргаж аюул осолгүй явж чаддаг бол маргаангүй робот юм байна.
Бүрэн мэдрэмжтэй автомашинууд сүүлийн үед бүтээгдэх хандлагатай байна. өөрөө шийдвэр гаргадаг, дотор суугаад зорчиж байгаа хүнтэй чөлөөтэй харьцаж ярьдаг, өөрөө өөрийгөө жолооддог, удирддаг, хот дотор аюул осолгүй бүрэн дүүрэн давхиж дөнгөдөг бол энэ бол робот юм. Ийм машины жишээ гэвэл зөгнөлт KITT хэмээх машин юм.