Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
• Манай эриний өмнөх 3-р зуун
Ptolemy II Philadelphus-ийн зохион байгуулдаг байсан баярын жагсаалын үеэр Nysa-ийн хөшөө нь робот маягтай байв. Тэр сууж байснаа өөрөө автоматаар босож сүү аягалсны дараа өөрөө буцаад сууж чаддаг байжээ.
• Манай эриний эхний зуун
Энэ үед өмнөх роботуудад суурилсан нилээд олон янзын автомат эд зүйлс бүтээгдсэн байна.
• 1206
Анхны програмчилж болдог хүн төрхт робот 4-н автомат хөгжимчинтэй механик завь
• 1495
Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн анхны хүн төрхт роботуудын нэг
Механик баатар цэрэг (1-р зураг)
Леонардо Да Винчи
• 1738
Нилээд сайн хийгдсэн анхны автомат тоглоомуудын нэг. Тэрхүү механик нугас нь газар дахь үрийг түүхийн сацуу далавчаа дэвэх, ялгадас гаргах үйлдлийг хийж чаддаг байжээ.
Jacques de Vaucanson (2-р зураг)
• 1920
Робот гэдэг үг анх удаагаа хэрэглэгдэв.
Josef Capek (3-р зураг)
• 1930
Эрт үеийн хүн төрхт робот. 1939-1940 оны дэлхийг үзэсгэлэн яармаг дээр олон түмэнд танилцуулагдсан.
Электро
Westinghouse Electric Corporation
• 1942
RunAround хэмээх богино өгүүллэгийн зохиол дээр Robotcs хэмээх үг нилээд хүчтэй хэрэглэгдсэн байна. Энэ өгүүллэг нь шинжлэх ухааны зөгнөлт зохиол байсан нь санамсаргүй хэрэг биш юм.
Исаак Асимов (4-р зураг)
• 1948
Биологийн зарим чадваруудыг эзэмшсэн анхны маш энгийн бүтэцтэй роботууд
Elsie ба Elmer
William Grey Walter
• 1954
Дижитал удирдлагатай бас сургаж болдог роботод анхны патентыг гардуулан өгсөн байна. (US Patent 2,988,237)
George Devol (5-р зураг)
• 1956
George Devol хэмээх хүн Unimation гэдэг нэртэй анхны роботын компанийг үүсгэн байгуулав. Тэд дээрх роботын патент дээр суурилан компаниа байгуулсан ажээ. Тэд роботыг анх удаагаа арилжааны зориулалтаар бүтээхээр шийдсэн нь сонирхолтой юм.
Unimate
George Devol
• 1956
Artifical intelligence буюу монголоор бол "Хиймэл Оюун ухаан" хэмээх хэллэг Дартмундын олон улсын хурал дээр анх удаагаа хэлэгдсэн байна.
Marvin Minsky and John McCarthy
• 1961
Анхны үйлдвэрийн зориулалттай робот суурилагджээ.
Unimate
• 1963
Анхны өрж хураадаг робот бүтээгдэв.
Fuji Yusoki Kogyo (6-р зураг)
• 1975
Олон янзын зориулалтаар ашиглаж болох анхны универсаль робот гар зохион бүтээгдэв. Энэ гарыг програмчилж болдог байсан юм.
Programmable Universal Machine for Assembly
Victor Scheinman (7-р зураг)
• 1981
Kenji Urada хэмээх япон эр үйлдвэрт ажиллаж байгаад роботын золиос болж амь насаа алдсан нь албан ёсны анхны тохиолдол болсон юм.
• 2000
Хүн төрхт робот нь хүний нүүр царайг ялган таньж, шат мэтийн төвөгтэй гадаргуунууд дээр явах, гүйх чадваруудыг эзэмшсэн байна. Бас япон болон англиар тавьсан асуултууд, командуудад хариу хэлж байлаа.
ASIMO Honda Corporation (8-р зураг)
• 2000+
Үүнээс хойш роботын хөгжил замаа алдсан тул бичиж барахгүй.