Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Роботуудын цуврал постууд (өдөрт нэг!)

2019 он, 10 сарын 01

Магадгүй хэдэн жилийн дараа эрдэмтэн, инженерүүд хүнээс ч илүү ухаалаг роботыг бүтээх байх. Өнөөдрийн хувьд бол роботууд хүний хийх ажлыг хөнгөвчилж, тэднийг орлож чадна.

Дэлхий дээрх хамгийн анхны humanoid буюу хүнтэй төстэй робот нь “Elektro” нэртэй байсан бөгөөд 1939 онд Westinghouse бүтээсэн байна. Хоёр метр гаруй өндөртэй уг робот нь “ярьдаг машин” байсан ба 700 гаруй үгийн сантай байжээ. Elektro хожим нь 1960 онд дэлгэцнээ гарсан “Sex Kittens Go to College” нэртэй кинонд “тоглосон” байна. (1-р зураг)

Робот хүний аминд хүрсэн анхны тохиолдол 1981 онд бүртгэгджээ. Тухайн үед үйлдвэрийн робот Японы Kawasaki үйлдвэрийн ажилчны аминд хүрч, шуугиан дэгдээж байв.

Нэрт зураагч Леонардо да Винчи 1495 онд зэвсэглэсэн хүнтэй төстэй робот бүтээх төлөвлөгөөгөө цаасан дээр буулгаж байжээ. (2-р зураг)

Түүхэн дэх хамгийн анхны робот манай эриний тавдугаар зуунд мэндэлсэн бөгөөд тухайн үед Аркитас гэгч эр механик шувуу бүтээж байжээ.

АНУ-ын цэргийн хүчинд багадаа 4000 орчим робот байдаг гэнэ.

Бристолын роботын лабораторийн эрдэмтдийн бүтээсэн робот нь бактериар цэнэглэгдэж, ялзарсан алим болон үхсэн ялаанаас цахилгаан үүсгэдэг байна. Зорилго нь роботуудыг хүний оролцоогүйгээр цэнэглэгдэх чадвартай болгох явдал гэнэ.

Кибернетикийн ухааны профессор Кевин Варвик зүүн гартаа компьютерийн чип суулгасан бөгөөд өөрийгөө дэлхийн анхны киборг хэмээн нэрлэжээ. Тэрбээр алсын зайнаас хаалга онгойлгож, хааж чаддаг гэнэ. (3-р зураг)

Японы NEC System Technologies-ийн бүтээсэн Winebot нь төрөл бүрийн дарс, бяслагийг ялгаж, ангилж чаддаг гэнэ.

Роботын инженер Хенрик Кристенсений таамаглаж буйгаар дөрвөн жилийн дараа хүн төрөлхтөн роботтой бэлгийн харьцаанд орох боломжтой болох гэнэ. Түүнчлэн өөр нэгэн роботын мэргэжилтэн Ханс Моравечийн хэлснээр 2040 он гэхэд роботууд сэтгэл хөдлөлтэй болох аж.