Мэдээ
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Голомт банкны харилцагчид Veritech Cloud ERP системийн эхний хэрэглэгчид болж, дижитал шилжилтийг түрүүлж хийн, өрсөлдөгчдөөсөө давуутай болох эхлэл тавигдлаа.

2021 он, 12 сарын 23
Veritech ERP платформыг Монголын том корпорациуд нэвтрүүлж, дотоод үйл ажиллагаагаа дижиталжуулах нүсэр шилжилтийн процесс амжилттай үргэлжилсээр байна. Энэ хүрээнд Veritech ERP-д найдвартай ажиллагаа бүхий олон арван системүүд бүрэлдэн бий болжээ.

Харин Голомт банкны судалж мэдсэнээр ERP-г зөвхөн том гэлтгүй жижиг дунд байгууллагууд нэвтрүүлэх цаг үе ирсэн байна. Иймээс Голомт банкны санаачилгаар Cloud ERP хэмээх бүрэн онлайнд ажилладаг Veritech ERP-ийн жижигрүүлсэн боловч цомхон найдвартай ажиллагаатай ERP платформ ажиллагаанд оруулахаар ажиллаж эхэлсэн байна.



Cloud ERP-ийн эхний хэрэглэгчид Голомт банкны харилцагч байгууллагууд байх юм. Ингэснээр Голомт банкны харилцагчид дижитал шилжилтийг бусдаас түрүүлж хийх, үйл ажиллагаа нь тогтвортой, найдвартай үргэлжлэх, зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлэх боломж илүүтэй бүрдэнэ гэсэн үг.

Голомт банк, Интерактив компанитай хамтран дижитал шилжилтийн бодит жишиг болгох хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Энэ гэрээний хүрээнд Интерактив компанийн хөгжүүлж буй шинэ систем болох Veritech Cloud ERP болон онлайн eShop-ын Cozy.mn систем дээр Голомт Банкны дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд нэмэлтээр ашиглах боломжоор хангах учиртай юм. Үр дүнд нь жижиг дунд бизнесүүд орчин үеийн ERP системүүд болон банкны үйлчилгээг шууд хүртэх боломжтой болно.

Ямар үйлчилгээнүүд онлайнд орох вэ?


Юуны өмнө, Голомт банкны харилцагч байгууллага нь Veritech Cloud ERP (SME)-ийг шууд хэрэглэж эхлэх эрхтэй болно.

Хоёрдугаарт, тус системээсээ шууд онлайнаар цалингийн зээл авах, кредит картын хүсэлт илгээх, дебит карт захиалах, дансны хуулга харах, үлдэгдлээ шалгах, мөн салбарын хаяг, байршил, АТМ, СДМ, киоскийн мэдээллийг шууд харах гэх мэт Голомт бакны үйлчилгээг шууд хүртэж эхэлнэ.

Гуравдугаарт, Veritech ERP-аас хөгжүүлж буй Cozy.mn хэмээх онлайн шопийн системийг ашиглан Голомт банкны харилцагч жижиг дунд байгууллага нь элдэв зардал чирэгдэлгүйгээр шууд өөрсдийн онлайн шопоо хөгжүүлж, гаргах боломжтой болох ажээ.

Интерактив компанийн тухай товчхон



Интерактив компани нь Veritech ERP хэмээх корпорациудад зориулсан цогц системийг 2010 оноос эхлэн зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй хөгжүүлсээр өнөөдрийг хүрсэн. Энэ хүрээнд 100 гаруй том байгууллага, хэдэн зуун систем, хэдэн арван мянган процессийн нөөцтэй болсон байна. Энэ системүүд дээр өдөр тутам хэдэн зуун хөгжүүлэгч ажиллаж, ашиглагч байгууллагуудын хэдэн арван мянган ажилтнууд секунд тутамд ашиглаж байдаг билээ.

Энэ оноос эхлэн жижиг, дунд бизнесүүдэд зориулсан Veritech Cloud ERP системийг хөгжүүлж, зах зээлд нийлүүлж эхлээд байна. Уг Cloud ERP нь корпорациудад зориулсан хувилбарыг бодвол хамаагүй жижигхэн цомхон боловч өмнөх жилүүдийн туршлага дээр үндэслэгдэн, харьцангуй найдвартай ажиллагаатай, хүртээмжтэй юм. Хэрвээ танай байгууллага цаашдаа томрон корпорацийн төвшинд хүрвэл чирэгдэлгүйгээр Veritech ERP руу шууд шилжиж болно.

Голомт банкны тухай товчхон



Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ үргэлж дижитал шийдэл нэвтрүүлж, зах зээлээ үлгэрлэж явдаг. Энэ тал дээр өргөн туршлагатай банк юм.