Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Роботуудын ангилал болон албан ёсны тодорхойлолт

2019 он, 10 сарын 01

• Америкийн Роботын Институт

Робот гэж юу болох талаар улс орон болгон өөр өөр ойлголттой байх нь бий. Жишээ нь Америкийн Роботын Институт нь (RIA) роботыг дараах байдлаар тодорхойлжээ:

Робот гэдэг нь төрөл бүрийн зорилгоор бүтээсэн хөдөлгөөнт хэсгүүд бүхий нэг цогц эд төхөөрөмж эсвэл програмчилж болдог олон янзын үйлдэл хийдэг материалууд, багажууд, хэрэгслүүдийг хэлнэ гэжээ.

Ингээд роботуудыг 4-н үндсэн бүлэгт хуваажээ.

— Гар удирдлагатай тусгай тоног төхөөрөмж
— Урьдаас тогтоосон циклийн дагуу ажилладаг автомат удирдлагатай тоног төхөөрөмж
— Програмчилж болдог, алсаас удирддаг, цэгээс цэг рүү явж чаддаг робот
— В ангиллын робот бөгөөд дээрээс нь орчин тойрноосоо мэдээлэл аван түүндээ дүгнэлт, шинжилгээ хийж чаддаг дээд зэрэглэлийн робот

• Японы Роботын Үйлдвэрлэлийн Холбоо

Дээрхтэй харьцуулбал Японы Роботын Үйлдвэрлэлийн Холбоо нь (JIRA) нь роботуудыг 6-н ангилалд хуваажээ

1. Оператор хүн гар аргаар удирддаг тоног төхөөрөмж
2. Тогтсон ажиллагаатай робот
3. Тогтсон бус ажиллагаатай робот бөгөөд түүний ажиллагааг хялбар аргаар өөрчилж болдог робот
4. Дахин тоглуулж болдог робот, өөрөөр хэлбэл түүний хөдөлгөөнийг урьдчилан бичээд сүүлд нь бичсэний дагуу ажиллуулна.
5. Тоон хяналтын удирдлагатай роботууд. Түүний хөдөлгөөнийг тусгай програмаар удирдах бөгөөд гар аргаар даалгаврыг нь өгнө.
6. Оюун ухаант робот. Орчин тойрноо өөрөө мэдрэх бөгөөд үйл ажиллагааны нөхцөл өөрчлөгдөвч яаж ийгээд даалгавраа биелүүлэх чадвартай байх ёстой.

• Олон улсын Стандартын Байгууллага

Өндөр хөгжилтэй тэргүүлэгч орнууд ийнхүү роботыг янз янзаар тодорхойлж, нэрлэж байгаа болохоор олон улсын байгууллагад роботын тодорхойлолтыг хэлд хуваахаа мэдэхгүй хүнд байдал үүсэж байгаа нь тодорхой. Японууд болохоор роботыг илүү олон болгож тоолоод байдаг. Тэд бусад улсуудын хувьд машинуудыг оруулж тоолоод байгаа бололтой. Ийм учраас Олон Улсын Стандартын Байгууллага нь энэ бүхнийг нэг мөр болгохоор шийдэж Робот гэдэг үгэнд нэг л тодорхойлолт бичжээ. International standard ISO 8373 хэмээх стандарт:

Робот нь:

Автомат удирдлагатай, дахин програмчилж болдог, түгээмэл чанартай, 3 болон түүнээс олон координат системд ажилладаг, тухайн байрлалдаа эсвэл хөдөлгөөнт байдлаар ажиллах чадвартай, үйлдвэрлэлийн ажиллагааг автоматжуулах үндсэн зорилготой.

• Роботын бусад тодорхойлолтууд

Бүгдэд яг таарах тийм нийцтэй тодорхойлолт бол угаасаа байхгүй юм. Жишээ нь та гэхэд л робот гэхээр яг юуг бодож төсөөлж байна вэ? Орчин үед хүн болгонд роботын тухай өөр өөрийн бодол бий ажээ.

Жишээ нь: Joseph Engelberger хэмээх роботын үйлдвэрлэлд шинийг санаачлагч эрхэм:

"Би роботыг тодорхойлж яагаад ч чадахгүй. Миний хувьд энэ бол боломжгүй явдал. Харин би нүдээрээ харсан тохиолдолд роботыг гарцаагүй ялган хэлж чадна."

Тэгвэл Кэмбриджийн Advanced Learner's Dictionary-д роботыг дараах байдлаар тайлбарлажээ: Робот гэдэг нь аливаа тухайн ажлыг автоматаар гүйцэтгэх чадвартай, компьютер удирдлагатай машиныг хэлнэ гэжээ.