Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
— Физик эд зүйл
Өмнөх посттой харьцуулахад хамаагүй ухаан муутай мөртлөө робот гэж нэрлэгдэх зүйлс бас байна аа.
Хэрвээ машин anthropomorphic (хүн дүрст), zoomorphic (амьтан дүрст) маягтай байвал тэр тусмаа үе мөчний системтэй байвал шууд л робот гэгдэнэ. Гэхдээ үе мөчнүүд (жишээ нь гар нь) хөдөлдөг, ямар нэгэн зүйл хийдэг байх ёстой. Дараах жишээнд зарим нь робот гэхэд хэцүү боловч үе мөчтэй, гадаад төрх нь хүнтэй төстэй гэдэг утгаараа робот гэгдэж байна.
— Төгөлдөр хуур тоглодог машиныг хааяа нэг робот гэнэ.
— Гурил тээрэмддэг автомат машиныг ховор тохиолдолд робот гэдэг.
— Үйлдвэрт ашигладаг автомат гарыг ихэнхдээ л үйлдвэрийн робот гэнэ.
— Амьтны дүрстэй механик тоглоомыг бас л робот гэх нь олонтаа. Жишээ нь Sony-ийн нохой, бас өөр фирмийн үйлдвэрлэдэг Roboraptor (РобоМатар) зэргийг робот гэхэд буруудахгүй.
— Хүн дүрстэй машинуудыг бүгд л робот гэдэг шүү дээ. Сонгодог жишээ бол ASIMO юм.
Сонирхолтой нь 3-н хэмжээст орчинд ажилладаг CNC тээрэмддэг машин нь тусгай удирдлагын систем бүхий гартай бөгөөд энэ бүхнийг авч үзвэл яг л робот мэт санагддаг билээ. Иймэрхүү гартай тохиолдолд ихэнхдээ л робот гэдэг болохыг та мэдсэн боловч CNC машиныг робот гэхгүй машин л гэдэг юм.
Ер нь гар болон үе мөчтэй байх нь робот гэгдэх үндсэн шалтгаан болно, бас нүдтэй байвал робот гэгдэх магадлал асар их өндөрсөнө. Хүн нүдгүй байсан бол хүн та өөрийгөө төсөөлж чадна гэж үү. Нүд бол сэтгэлийн толь юм гэсэн үг ч байдаг шүү дээ. Гэхдээ зарим тохиолдолд хүн дүрстэй байх боломжгүй тоног төхөөрөмжүүдийг энэ байдлыг нь ойлгосны үндсэн дээр робот гэж цоллож болдог.
Эцсийн дүнд хэлэхэд робот нь ашигтай эсвэл ашиггүй алин боловч ямар нэгэн зүйл заавал хийдэг байх ёстой.