Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Бизнес Процесс Дахин Инженерчлэх ажил ирээдүйд

2018 он, 11 сарын 14

Шинэ мянганы эхэн үе хүртэл Business process re-engineering (BPR) гэдэг нь нээг их ач холбогдолтой байсангүй.

#VeritechProcess #November

Харин дижитал шилжилтийн эрин үе эхэлснээр байгууллага бүр Бизнес Процессоо дахин харах шаардлагатай болжээ. Бүр зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг дахиад сануулъя.

Орчин үеийн компьютер, сүлжээ, social, IoT, AI (хиймэл оюун ухаан), робот, технолгийн хөгжлийн шаардлагаар бизнес бүр дахин зохион байгуулагдаж байна.

Өнөөдрийн маш олон ажлыг санаанд оромгүй хялбархан хийх төлөвтэй байгаа бол өнөөдрийн зарим зүйлс цаашдаа маш үнэтэй болох нь гарцаагүй болов.

Бизнес процессын ихэнх нь технологи суурьтай явагдах шаардлагатай тулгарч байна. Иймээс танай байгууллагад Бизнес Процессын Реинженерингээр туршлагажсан ERP суурьтай мэргэжилтний хэрэгцээ гарцаагүй гарах нь ээ.

Veritech ERP компанийн бизнес аналистууд, процесс дизайнеруудын эрэлт улам өсөж байгаагаас харахад энэ бүхэн дэндүү ойлгомжтой байна.