Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

ERP

2019 он, 10 сарын 01

Арилжааны компаниуд ERP нэвтрүүлэх эцсийн зорилго нь мэдээллийн шинэ тогтолцоо ашиглан өрсөлдөөнд давуу байдал олж авахыг эрмэлздэг.

Компаниуд чухам энэхүү нөхцөлийн улмаас хоорондоо нягт холбоотой, төвлөрсөн удирдлага бүхий архитектурын шийдэл сонгохоос аргагүй болдог. Үгүй гэвэл уучлаарай, өрсөлдөөнд илүүрхэх тухай яриа одоо үед байхгүй.

Veritech ERP-г нэвтрүүлж буй компаниудын хувьд Санхүү, Хүний нөөц, Агуулах бүртгэл зэрэг дотоодод чиглэсэн туслах тогтолцооны модулиудыг эхний ээлжинд сонгож байна. Энэ нь ч аргагүй биз. Дотоодоо засахгүйгээр гадаад дайнд орно ч гэж юу байхав.

Харин, эхний ээлжийн модулиуд хэрэгжүүлж, ERP-ийн амтанд орсон компаниуд Зах зээл, Хэрэглэгчээ удирдах дараагийн бүлэг модулиудыг нэн удахгүй нэвтрүүлж эхлэх төлөвтэй байна.