Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
Борлуулалтын хянах самбар нь дээд түвшний захирлууд болон менежерүүдэд борлуулалтын KPI үзүүлэлтүүдийг үр ашигтай хянах болон тэдгээрийг төвлөрсөн байрлалаас монитор хийхийн сацуу багийн гишүүдэд борлуулалтын зорилтыг хүргэх хэрэглүүр юм. Үүгээр борлуулалтын гүйцэтгэл, мөчлөгийн урт, борлуулалтын өсөлт бууралтыг харуулдаг.
Борлуулалтын хянах самбарын хэдэн төрөл байдаг. Борлуулалтын гүйцэтгэлийн, Борлуулалтын KPI-ийн, Борлуулалтын мөчлөгийнэ уртын ба Борлуулалтын конверсийн хянах самбар хэмээн ангилна.
Борлуулалтын хэлтэс өөрийн сувгуудыг сайтар хянаж, өгөгдлийг бэлэн байлгах ёстой ба ямар ч үед гар дээрээ найдвартай мэдээлэлтэй байвал зохино.
Орчин үеийн борлуулалтын хянах самбарыг ашигласнаар багийн гүйцэтгэл, борлуулалтын боломжууд, дууссан хэлцэл, борлуулалтын бусад KPI болон борлуулалтын менежментийг өдөр бүр буюу стратегийн түвшинд энгийн байдлаар хялбар ажиглах боломж бүрдэнэ.
Ашиг орлогыг нэмэгдүүлж, өгөгдлийг түргэн, нягт нямбай таамаглах болон харьцуулахын зэрэгцээ борлуулалтын зорилтуудаа хараандаа байлгах нь борлуулагчид, менежерүүд хийгээд дэд захирлуудын хувьд асар чухал.
Борлуулалтын 360 хэмээр тойруулан харуулсан бүрэн мэдээлэл, зорилтууд, ахиц дэвшил тусгасан өгөгдөл, түүнийг үйлчлүүлэгч болон оролцогчидтой хуваалцах зэрэгт борлуулалтын хянах самбар танд тусална. Түүнчлэн үйл явцыг хянахад дэмжлэг болох мэргэжлийн борлуулалтын дүн шинжилгээ хийх систем болоод Dashboard-ыг ашиглах нь таныг чадавхжуулах болно.