Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Маркетингийн хараа ба вэб анализын хянах самбар

2019 он, 10 сарын 01

Ямар ч байгууллагын маркетинг ба вэб анализын баг олон сувгаас ирсэн өгөгдлийг ашиглах шаардлага тулгарна. Маркетингийн менежер түүхий өгөгдлийг ялган ангилж, ойлгомжтой форматад хувиргах ба түүнийг янз бүрийн өнцгөөс задлан шинжилнэ. Үүнийг гар аргаар хийх нь хөдөлмөр их шаардахаас гадна алдаа гарах нь амархан. Дээр нь компанийн стратеги болон зорилтод нийцсэн маркетингийн өгөгдлийг танилцуулахын тулд өгөгдлийг хадгалах төвлөрсөн хяналт болон өгөгдлийг тохируулж болохуйцаар харуулах хувилбар хэрэгтэй.
Хянах самбарын хэрэглүүрээр зар сурталчилгаа, мэйл, мэдээ илгээсэн байдал гэх мэт бусад програмаар гүйцэтгэдэг ажлуудын гол хэмжээсүүдийг ажиглах боломжтой. Танай вэбсайтын анализын баг сайтыг үзэгсэд, траффикийн сурвалж, биеэ авч явах байдал болон холбогдох параметрт хамаатай вэбийн бусад хэмжээсийг ажиглана. Ингэснээр аль нь ажиллаж, аль нь ажиллахгүй байгааг ялгах боломж бүрдэнэ.