Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
Аливаа төрлийн бизнест шийдвэр гаргагчид голлох үүрэг гүйцэтгэдэг. Тэд өөрсдийн сэтгэн бодох чадвар буюу Intelligent Quotient (IQ)-ыг тодорхой тоо баримтаар батлах ёстой. Үүнд өгөгдлийг мэдээлэл болгодог, мэдээллийг танилцуулах бизнесийн форматад хувиргадаг хэрэглүүр тусална.
Хянах самбар (#Dashboard) өнөө үед хамгийн түгээмэл Бизнесийн тандалтын хэрэглүүр гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ бизнесийн хянах самбарыг бүтээхэд хямд, хялбар болсноос ийнхүү түгэн тархсан хэрэг бус. Харин хянах самбарын үр ашиг, хэрэгцээ, шийдвэрлэх шинж чанар нь түүнийг өргөнөөр ашиглахад хүргэсэн юм.
Хэрэглээндээ тохируулсан хянах самбарын тусламжаар өгөгдлийн анализ ба тайлбар хийхэд хялбар, түргэн, зохистой болсон байна.
Хэрэв та хянах самбар зөвхөн томоохон компанийн менежерүүд, дээд удирдлагад хэрэгтэй зүйл гэж бодож байгаа бол эндүүрч байна.
Хэрэглэгчийн үүрэг буюу шатлалд суурилсан хянах самбарыг ашиглана гэдэг концепц өнөө цагт өөрчлөгдсөн. Ямар ч ажил хариуцдаг буюу албан тушаалын шатлалд байгаа ажилтнууд өөрсдийн KPI буюу Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт, компанийн зорилтод нийцүүлсэн ажлын хэмжээсийг мэдэж байх шаардлагатай. Үүнд янз бүрийн эх сурвалжаас авсан өгөгдлийн чанарын ба тооны хэмжээсүүд багтана.