Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Dashboard хийхдээ

2019 он, 10 сарын 01

• Дизайны талаар суурь мэдлэг

Хянах самбар хэрхэн бүтээхийг ойлгохын тулд графикуудыг яаж зохистой байрлуулахыг мэдэх нь маш чухал. Зорилго нь өгөгдлийг ашиглахад дөхөмтэй байдлаар зохицуулан байрлуулах явдал.

Дүгнэлт, гол үзүүлэлтүүд гэх мэт хамгийн чухал өгөгдлүүдийг дээр нь байрлуулах ёстой. Харьцуулах шаардлагатай өгөгдлийг харьцуулах хэмжээстэй нь хамт байрлуулбал тохиромжтой. Хамгийн сайн загвар бол KPI-г нүүрний дээр нь байрлуулж, араас нь туслах өгөгдлүүдийг оруулж өгнө. Үзэгчийн нүд автоматаар хамгийн чухал мэдээллийг дагадаг. Доорх зурагт саяын тайлбарыг нотлох хамгийн энгийн хянах самбарыг үзүүллээ. (Эхний зураг сайн жишээ, дараах зураг муу жишээ)

Муу жишээний хувьд гэвэл хүснэгтээс эхэлж, доор нь чухал өгөгдлүүдээ оруулсан дээрхийн эсрэг байрлалтай хянах самбарыг дурдаж болох юм. Гэхдээ энэхүү мэдээлэл хянах самбарын дизайны асуудлыг дөнгөж илэх төдий үзэж байгаа тул илүү дэлгэрэнгүйг дараа тусад нь тайлбарлана.

Эцэст нь гайхамшигтай хянах самбар бүтээх зөвлөгөөний товч дүгнэлт

Энэ болон өмнөх постуудад нилээд олон сэдвийг авч үзлээ. Одоо өгсөн зөвлөгөөг нэгтгэж, юуг хийх ба зайлсхийх талаар ерөнхий дүрмийг танилцуулъя.

ЗААВАЛ ХИЙХ:
-Өөрийн сонсогч, үзэгчдийн хэрэгцээнд төвлөрсөн хянах самбар бүтээ,
-Хянах самбарыг аль болох энгийн, цэвэрхэн, хамгийн чухал KPI-нуудыг багтаасан боловч аль болох товч хураангуй байлгах,
-Хянах самбарын эцсийн хувилбар нь таны үзэгчдийн өмнө ашиглаж байсан KPI-г харуулах аргаас илүү сайн байх,
-Өгүүлэмжтэй болго, өгүүлэмж нь хүний оюун ухаан хүлээн авахад хялбар байхаар хийх.

ЗАЙЛСХИЙХ:
-Хэт олон өгөгдөл оруулж, хянах самбарыг битгий шавааралдуул, Энэ бол Нэгдүгээр дүрэм! Хэт олон өгөгдөл = ашиглах хэцүү = цагийн гарз.
- Тодрол нь ойролцоо өнгөнүүдийг хянах самбарын гол өнгө болгож бүү ашигла. Өнгөний сохор хүмүүс таны хянах самбарыг ашиглах боломжгүй болно.
- Нэг хэмжээ бүгдэд тохирно гэдэг үзлээр бүү ханд. Тодорхой хүмүүс, тэдний хэрэгцээг бод.
- Нийт бүхлийн хэсгийг харуулахаас бусад тохиолдолд дугуй графикийг бүү ашигла.

Эдгээр нь ердөө л баруун гарын дүрэм төдий зүйл юм. Хамгийн сайн бизнес хянах самбар хийхийн тулд нарийн тодорхой мэдээллийг гүнзгий судлах шаардлагатай.