Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
• Өнгөний онолыг бүү март
Өнгөний онолын талаар олон зүйлийг энд бичиж болох авч азаар хангалттай судлагдсан сэдэв юм. Сайн үзүүлэнгийн бүх өнгө хосолж, гайхамшигтай зохицол бий болгохоос гадна хүний сэтгэлд хүрэх чанартай учир өнгөний дизайнерт зориулсан гарын авлагыг сайтар судалбал зохино. Өнгийг сонгохдоо эрэгтэйчүүдийн 8%, эмэгтэйчүүдийн 0.5 хувь орчим нь өнгөний сохор гэдэг баримтыг тооцож үзэх ёстой. Түүнчлэн олонх хүмүүс өнгөний мэдрэмж нь гажуудсан гэдэг бүлэгт багтана. Энэ нь тухайн хүн өнгийг хардаг боловч өнгөний тод бүдгийг ялгадаггүй гэсэн үг юм.
Харин өнгөний сохор уншигчид тод бүдгийн өөрчлөлтийг бидэнтэй адил харж чадна. Жишээ нь, та тод хүрнээс гэгээтэй ногоон руу шилжиж байгаа нь зөвхөн эдгээр өнгөн дээр ажиллаж байна гэсэн үг бус. Үүгээр хянах самбарыг өнгөний сайн сонголттой хийхийн чухлыг харуулж байна. Тод бүдгийг ялгадаггүй хүмүүсийн хувьд бие биеэ орлодог болон ижил тодролтой өнгөнүүдийг ашиглахгүй байсан нь зүгээр. Иймээс ижил тодролтой өнгийг давхарлан ашиглахаас зайлсхийвэл зохино. Юу хийх ёсгүйг доорх жишээнээс харна уу. Ягаан ба улаан өнгийг хослуулсан нь харахад эвгүйгээс гадна өнгөний сохор хүмүүст ямар ч хэрэггүй.