Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

График, хүснэгт хийх зөв төрлийг сонгох нь чухал

2019 он, 10 сарын 01

Хянах самбарыг хийхдээ KPI –ын өгөгдлийг харуулах аргаа хэрхэн сонгох вэ? Энэ бол хэн ч зайлсхийх аргагүй амин чухал асуудал. Энд бид хамгийн түгээмэл графикийн төрлүүдийг хэдийд ашиглах зөвлөмжийн хамт орууллаа.

— Туузан график (Bar charts) – Хамгийн түгээмэл буруу ойлголт бол график олон байх тусмаа сайн гэдэг бодол. Туузан графикаар харьцуулалт, анализ болон хандлагыг хамгийн үр ашигтай, энгийн харуулж болдог.

— Дугуй график (Pie charts) – Ийм график заримдаа зөрчил үүсгэдэг. Өгөгдөл үзүүлэх ухааныг судлаач Эдвард Туффе “Дугуй график муу үзүүлэн бөгөөд нэг дугуй графикаас илүү муу зүйл гэвэл тэдгээрийг олноор байрлуулах явдал” гэж бичсэн байна. Энэ графикийн талаар ямар бодолтой байлаа ч түүнийг хэрэглэх хамгийн тохиромжтой ганц тохиолдол нь нийт дэх тухайн зүйлийн хувь хэмжээг харуулах явдал. Нийт хэмжээ нь 100% хэмээн тооцож болгоомжтой ашиглах хэрэгтэй.

— Шугаман график (Line charts) – Шугаман график нь өгөгдлийн дараалсан хэмжээсүүдийг нэг нэрийн дор жагсааж шугамаар холбодог. Үүнийг цаг хугацаан дахь хөгжлийг харуулж, чиг хандлагыг тодорхойлоход ашиглана.

— Хүснэгт (Table) – Хүснэгтээр өөр өөр хэмжих нэгжтэй учир бусад төрлийн графикаар харуулахад төвөгтэй нарийн мэдээллийг жагсаан үзүүлэхэд ашиглана.

— Хэмжүүр (Gauges) – Ийм төрлийн графикаар голдуу индикатор болон зохих хэмжээсийг ашиглан нэг буюу түүнээс дээш тоон үзүүлэлтийг харуулдаг. Үүгээр илүү тодорхой үзүүлэхийг зорьсон тусгай KPI-г гол төлөв илэрхийлнэ.

— Бүсчилсэн график (Area charts) – Ийм төрлийн графикт хоорондоо уялдаатай хэд хэдэн өгөгдлийг харуулахад тохиромжтой, эсвэл биетээр тоолох боломжтой тусдаа өгөгдлүүдийг харуулж болно.

Эдгээр графикийн үндсэн төрлүүд учир дэлгэрэнгүй мэдээлэл ба зөвлөмжийг өөрийн хэрэгцээнд тохируулан цааш гүнзгий судлах шаардлагатай.