Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Өгөгдлөөр түүх өгүүлэх хянах самбарыг хэрхэн бүтээх вэ?

2019 он, 10 сарын 01

Өгөгдөл олж авах сайн суваг хийгээд нарийвчлан үзэх хэрэглүүртэй бол бид маш олон төрлийн өгөгдлийг илрүүлж чадна. Гэхдээ өгөгдөлд хэдий дуртай байлаа ч бүгдийг нь харуулах боломжгүй буюу эрхгүй байдаг. Хэрэглэгчийг өгөгдлийн цунамигээр бөмбөгдөх ёсгүй бөгөөд харин ч байгаа мэдээллийг шийдвэр гаргахад нь туслах ойлголт өгөхүйцээр илэрхийлж хүргэх шаардлагатай. Чадамж мэдлэгтэй бол интерактив хянах самбар бүтээх нь шилдэг хувилбар. Оролцогчид өөрсдөө янз бүрийн фильтер болон хэрэгслээр өгөгдлийг судлах боломж олгох нь илүү гүнзгий ойлголт өгөх ач тустай. Интеактиваар үзүүлэх нь өргөн хэмжээний үзэгч, оролцогчид зориулсан үед илүү тохиромжтой. Энэ сэдвийг шинээр судалж буй хүмүүс хянах самбараас чиг хандлага болон суурь ухагдахууныг мэдэж авдаг бол мэргэжилтнүүд өгөгдлийг ухаж төнхөн илүү гүнзгий ойлголт авна.

• Хянах самбарыг тухайн нөхцөлд аль болох тохируул

Илүү өгүүлэмжтэй хоёр өгөгдлийн модны жишээн дээр өөрийн хэрэглэгчид болон тэдний шаардлагад нийцүүлэх нь ямар ач холбогдолтойг тайлбарлая.

• Логистикийн жишээ

Логистикийн анализын хянах самбарыг харахад ачилтын дундаж хугацаа ба ачилтын дундаж жин гэсэн хоёр KPI бусдаас ялгарч байна. Өөр олон мэдээлэл байгаа боловч олон зүйлийг бөөгнөрүүлж, нэг нүүрэн дээр тоо баримтуудыг шахахаас зайлсхийж чаджээ. Орлого, өртөг болон ашгийг заасан тоонуудыг хялбар харж болохуйцаар зүүн дээд нүднүүдэд том үсгээр бичиж, өсөлт, бууралтыг ногоон, улаанаар тэмдэглэсэн байна. Тээврийн хэрэгсэл ба хүргэлтийн статусын хэмжээсүүдийг мөн хялбар харж болох юм. Эцэст нь улс бүрээр ашиг, улс бүрээр хүргэлт, хүргэлтийн дундаж хугацаа /цаг ба чиглэл/ гэсэн үзүүлэлтүүд оржээ. Энэ бол сайн хийгдсэн хянах самбарын загвар боловч дараагийн жишээ бүр илүү.

• Медиагийн жишээ

Медиа анализын хянах самбар цэвэрхэн бөгөөд дизайн сайтай. Хамгийн чухал хэмжээсүүдээс гурвыг онцолж, медиа компанийн веб траффикийг харуулсан байна.

-Онцгой хэрэглэгчид
-Хэрэглэгчдийн хамгийн их үзсэн материал
-Имэйлээр захиалагчдын нийт тоо

Цагаан зайд цэвэрхэн байрлуулж, хэрэгтэй өгөгдлийг хэрэглэгчдэд илүү зүйлгүйгээр оруулсан нь хэн бүхэнд үлгэр жишээ болно.

Үргэлжлэл дараагийн постоор..