Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

ERP нэвтрүүлэхэд анхаарах зүйлс

2019 он, 10 сарын 01

Төлөвлөгөө нарийн байх тусам сонсогч, оролцогч бүрийн анхаарлыг татаж, нэг зүгт төвлөрүүлж чадна гэдгийг санах хэрэгтэй. Ажиллагааны гол үзүүлэлтүүд болон өөрийн санаа бодлыг бүх хүмүүст хүргэхийг хичээвэл зохино. Үр ашигтай харилцаа нь юуны өмнө өөрийн хүргэхийг хүсэж буй концепцыг тодорхой ойлгож мэдэхээс эхэлнэ. Төлөвлөгөөний агуулга зорилтоос шалтгаалан өөр өөр байхаас гадна нэгэнт туршигдаж тогтсон хүрээ танд удирдамж болж өгдөг.

Дараагийн алхмууд

Одоо та ERP хянах самбар таны бизнесийн амжилтад амин чухал үүрэгтэйг ойлгосон байх. Түүнийг оролцогчдод үр ашигтай хүргэснээр та тэдгээр зүйлсийг үйл хэрэг болгоход бэлэн боллоо гэсэн үг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн өмнө цаашаа урагшлахад бэлэн буйгаа баталгаажуулахын тулд яг одоо хийх ёстой хэдэн зүйл бий.

• Зөв ERP-ыг сонгон ав.

Таны сонгосон ERP-д хянах самбарын үйлдэл байхгүй, эсвэл зах зээл зээлээс тийм үйлдэлтэйг хайж байгаа бол зөв системийг хайж олохыг хүсэх нь мэдээж. Үүний тулд ERP систем боловсруулагчдын саналыг үзэж, худалдан авагчийн зөвлөгөө, тохируулах фильтер зэргийг харгалзан өөрийн хайж буй системийг сонгох хэрэгтэй.

• ERP-ын зах зээл дэх хөгжил, шинэчлэлийг ажигла.

Гаднын хэл дээр ERP-тэй холбоотой блог, сайтууд хангалттай тавигдсан бөгөөд энэ салбар маш түргэн хөгжиж буй учир хамгийн сүүлийн үеийн мэдээг олж авах нь чухал. ERP болон програм хангамжийн зах зээлээс хайж, өөрийн нөхцөл байдал, орчинд хамгийн тохиромжтой, ойлгомжтойг сонговол таны ирээдүйн амжилтад тустай.