Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Шийдвэр гаргах чадамжаа дээшлүүлэхийн тулд гайхалтай хянах самбар хэрхэн бүтээх вэ?

2019 он, 10 сарын 01

Ихэнх тохиолдолд ERP системүүд стандарт Dashboard-уудыг угсарсан байдаг боловч тухайн байгууллага илүү үр бүтээлтэй байхын тулд өөрийн тусгай Dashboard-ыг бүтээхээс өөр аргагүй болдог. Харин Veritech ERP-д Dashboard-аа үүсгэх олон төрлийн багаж бий.
——

Хэрвээ та амин чухал мэдээллийг шийдвэр гаргагчдад хамгийн хялбар бөгөөд үр ашигтай аргаар хүргэхийг хүсэж байгаа бол интерактив dashboard буюу хянах самбарыг ашиглах нь зүйтэй. Зурагт үзүүлсэн ганц хараад л ойлгогдох бизнесийн хянах самбар Key-Performance-Indicators (KPIs) буюу Үйл ажиллагааны түлхүүр үзүүлэлтүүд дээр суурилсан бөгөөд өгөгдлийг хараа, мэдрэмжид таатай байдлаар бүтээжээ.

Урьдынхаас ялгаатай нь интерактив хянах самбар бодит цагийн өгөгдлийг сонсогчдод хүргэх боломж олгодог. Түүнчлэн Excel дээр хийдэг өгүүлэмжгүй тоонууд болон Powerpoint гэх мэт нэг шугамтай, хөшүүн хэрэгсэлтэй харьцуулахад өгөгдлийг танилцуулах илүү динамик хандлага бий болгодог.

Хянах самбар дээр байрлуулсан өгөгдлийн модны салаа мөчир бүр нь сайн, түргэн, үр ашигтай шийдвэр гаргахад туслахын зэрэгцээ түүхийн өгүүлэмжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн сайн түүхийг өгүүлэхэд туслах хамгийн зохистой хянах самбарыг хэрхэн бүтээх вэ? Бид өгүүлэлдээ энэ асуултад хариулах болно. Эхлээд, хянах самбарыг бүтээх явцад сонсогч, үзэгчийн таашаалд хэрхэн нийцүүлэх талаар ярина. Дараа нь, өөрийн загварыг хэрхэн боловсруулах цөөн жишээ харуулна. Улмаар хянах самбарын дизайн, эцэст нь юу хийх ёстой ба ёсгүйг тайлбарлана.

Сонсогчдын тусгай хэрэгцээнд тохирсон хянах самбарыг хэрхэн бүтээх вэ?

Өөрийн хэлэх гэсэн түүхийг өгүүлэх явцдаа сонсогчдыг бодож, тэдэнд тохируулах хэрэгтэй. Манай жишээнд энэ зарчим харагдах бөгөөд эхний алхам маань өөрийн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг судалга гэсэн үг.

Эхлэхийн өмнө дараах зүйлийг авч үзэх ёстой:
-Өгөгдөлд суурилан эцсийн хэрэглэгч ямар шийдвэр гаргах вэ.
-Тэд KPIs болон өгөгдлийн талаар хэр мэдлэгтэй вэ?
-Тэд одоогийн байдлаар ямар ойлголттой байгаа вэ?

Жишээ нь, сарын тайланг авч үзэх хүсэлтэй оролцогчдод зориулсан ерөнхий хянах самбар борлуулалтын ажиллагааг гүнзгий тайлбарласан самбараас ялгаатай. Борлуулалтын баг маш нарийн мэдээлэл хүлээж байж магадгүй. Иймээс гүнзгий сэлэх хэрэгтэй.