Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Dashboard гаргахын өмнө бид харилцааны тухай ойлголттой болох ёстой.

2019 он, 10 сарын 01

Харилцааны төлөвлөгөөний загварыг та зургаас харж байна.

IT хянах самбарын харилцаан төлөвлөгөөний жишээ (Эх сурвалж Gartner.com)

Үр ашигтай харилцааны төлөвлөгөөнд дараах бүрдэл хэсгүүд багтах ёстой:

-Зорилго

ERP хянах самбарын зорилго нь танай компани юу хийж байгаа үнэ цэн болон өсөлттэй хэсгүүд байгаа эсэхийг харуулах зорилготой. Өгөгдөл болон түүнийг илэрхийлэх арга хувьцаа эзэмшигчдэд үнэмшилтэй, таны дүгнэлтийг дэмжсэн байна. Манай жишээнд зорилго нь гүйцэтгэлийн хянах самбараар үнэ цэнийг харуулах явдал.

-Илтгэгч

ERP хянах самбарт байгаа зүйлсийг дээрээс нь, доороос нь ялгаагүй танилцуулж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, дээд захирлуудын хүндэтгэлийг хүлээсэн, байгууллагын бусад нэгжүүдэд мэдээллийг дамжуулах чадвартай дунд шатны менежменттэй нягт хамтран ажилладаг хүнийг илтгэгчээр сонгох шаардлагатай.

-Сонсогч

Танилцуулгыг хүлээн авах эрх бүхий оролцогчид байгууллагын аль ч нэгжид байж болно. Танилцуулгыг сонсох ёстой бөгөөд хэлтэс салбартаа мэдээллийг дамжуулах үүрэгтэй хүмүүст хянах самбарыг хүргэх хэрэгтэй.

-Мессеж

Таны мессежний агуулгад амжилт ба сайжруулах боломжийн аль аль нь орох ёстой. Түүнчлэн хэлтэс нэгж бүртэй хэрхэн холбогдох, мэдээллийн хэсэг бүр нь компанийн урт хугацааны алсан хараатай ямар холбоотой тусгай тайлбарыг оруулах нь зүйтэй.

-Хүргэх арга

Таны хянах самбарын өгөгдлийг хэлтэс нийтэд танилцуулах буюу багийн лидерүүдтэй тусад нь уулзахдаа ашиглаж байгаагаас хамааран ямар мэдээллийг хэнд хүргэх шаардлагад суурилсан тохиромжтой аргыг сонгоно.

-Хүргэх давтамж

Наад зах нь, гүйцэтгэлийн үр дүнг улиралд нэг /хэрэв илүү олон биш бол/ удаа танилцуулах хэрэгтэй. Энэ нь хэлтэс бүрээс буюу амжилтыг хэрхэн хэмждэг, багийн гишүүдэд гүйцэтгэлийн мэдээг хэр олон удаа танилцуулдаг зэргээс хамаарна.

——
Энэ бүхнийг мэддэг бол Dashboard-ын зохиомж руу орж болно.