Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
-Оргил цаг? Танай бизнес хэдий хугацаанд бүрэн хүчин чадлаар ажилладаг вэ.
-Нам ачаалал? Таны бизнес хэдий хугацаанд удаашрах буюу зогсдог вэ.
-Машин, төхөөрөмж? Машин, төхөөрөмж бүрийн ажиллагааны үр ашиг.
-Үйлдвэрлэлийн мөчлөг? Үйлдвэрлэлийн үе шатууд хэрэгжиж гүйцэх хугацаа
-Орлого? Өнгөрсөн, одоо ба ирээдүйн орлого
Энэ бүхнийг байнга хяналтдаа байлгахад ERP нэвтэрсэн байгууллагын захиралд Dashboard (Хянах самбар) хэрэг болно.
— —
• Хянах самбарыг эмх цэгцтэй, гол зүйлд төвлөрсөн байлгахын тулд та бизнес хэрхэн явагдаж байгаа болон нөөц хаана төвлөрч буйг харуулсан түлхүүр хэмжээс/ үзүүлэлтүүдийг нарийн ажиглах ёстой.
Ийнхүү ажиглахад цаг хугацаа хийгээд хүчин чармайлт шаардлагатай бөгөөд хэт олон өгөгдөл дүн шинжилгээг гацааж,, шийдвэр гаргах үйл явцыг шаардлагатайгаас илүү хүнд болгодог (сайн шийдвэр бол эцсийн зорилго) тал бий. Хэрэгтэй зүйлээс эхэлж, шаардлагатай бол нэмж болно.
Анализын эрсдэл: Сайжруулах боломжуудыг илрүүлэх
Амжилттай бизнес вакум орчинд явагддаггүй. Дутуу гүйцэтгэл, төлөвлөөгүй саатал буюу үйлдвэрийн машин эвдрэх гэх мэт таамаглаагүй зүйл заавал гарч ирдэг. Иймээс ERP хяналтын самбар бүтээхдээ өсөлтийн боломжууд ба үр ашгийг дээшлүүлэх хэмжээсүүдийг оруулах нь зохистой. Үйлдвэрлэлийн мөчлөгийг бүхэлд нь тооцож, хуваарийн хэрэгжилт буюу тусдаа өгөгдлийн нэгжүүдийг графиктаа оруулах хэрэгтэй.
Түүх өгүүлэх: Гол хүчин зүйлсийг тодорхойл
ERP хяналтын самбарын өгүүлэмж нь бизнесийн сайн илэрхийлэл байх ёстой. Өгч буй мессеж нь тод томруун, утга учиртай байх тусам өгүүлэмж нь урам зориг, үйл хөдлөлд хөтөлдөг. Ноцтой хүчин зүйл байхгүй бол тодорхойгүй байдал руу түлхэх буюу амжилтад хүрэх боломжтой стратегийг хэрэгжүүлэхээс түдгэлзэхэд хүрдэг. Иймээс эдгээр хүчин зүйлс нь зохион байгуулалт, зөв стратеги, санхүүгийн цэцэглэлтдээ итгэлтэй байхын шалгуур юм.
ERP хянах самбарыг ашиглан бизнесийн гүйцэтгэлийг илэрхийлэх нь
Хянах самбар нь бизнесийн гүйцэтгэлийг илэрхийлэх шилдэг хэрэгсэл боловч өгүүлэмжгүй хянах самбар нь үггүй романтай адил. Эцсийн эцэст ERP хянах самбарыг дэмжих баримтууд нь хувьцаа эзэмшигчдэд хүүрнэх таны өгүүлэмж учир харилцааны төлөвлөгөө гаргаж, таны мессеж сонсогчдод хүрэхүйцээр илэрхийлэгдсэн байхад анхаарах ёстой.
Үргэлжлэл дараагийн постоор..