Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
— Яагаад системийн хянах самбар таны бизнесийн амжилтад чухал үүрэгтэй вэ?
(Монгол хэлэнд хянах самбар гэдэг үгийг автомашинд гол төлөв ашиглаж ирсэн. Гэхдээ удирдлагын программчилсан системийн өгөгдөл, үзүүлэлтийг график, хүснэгт, дүрс зэргээр нэгтгэн харуулдаг дисплей, монитор, интерфейсийг мөн хянах самбар гэж ерөнхийд нь ойлгож болно).
• Зак Хейл
Дэлхийн хүн амын 65 орчим хувь нь дүрсээр суралцдаг байна. Гэртээ харах материал дээр ажилладаг хүний тоо 4.9 тэрбумд хүрнэ. Энэ баримт ERP програм хангамжийн хүрээнд мөн адил үйлчилдэг.
Яагаад үгүй гэж? Төвөгтэй концепц, түүний дотор ERP-ын нарийн сүлжилдсэн системийг графикаар харуулах нь илүү ерөнхий, харилцан уялдаатай, ойлгоход хялбар болгодог.
Иймээс ERP-ыг бүтээгчид хянах самбарыг ашигладаг байна.
Gartner.com-д тайлбарласнаар ERP dashboard гэдэг нь байгууллагын бүх хэсэг, нэгжээс амин чухал хэмжээснүүдийг цуглуулж, бизнесийн үйл явцын ажиллагаа, төлөв, харилцан уялдааг график дүрсээр харуулдаг.
Гол хэмжээсүүдийг харуулж, үйл ажиллагааны хэлхээ холбоог тогтоож өгдөг ERP dashboard бүтээснээр гол оролцогчид бизнесийн эрүүл явцын талаар тодорхой дүр зурагтай болох ба үр дүнд нь илүү мэдээлэлд суурилсан сайн бизнес шийдвэр гаргадаг.
• ERP dashboard бүтээх бүрдэл хэсгүүд
Үр ашигтай ERP dashboard өөрөө бий болохгүй. Нарийн төлөвлөж, компанийн шинж чанарт тохируулан хийх ёстой. Тодорхой зорилт болон ахицыг үнэлэх үйл явцын шалгуураас хамааран тусгай өгөгдлүүд байгууллага бүрд өөр өөр байдаг.
Гэхдээ хянах самбарыг эхнээс нь бүтээхийн тулд дараах зүйлсийг анхаарах нь чухал:
Компанийн алсын хараа: Урт хугацааны зорилтуудыг хараандаа байлга.
Бизнесийн шийдвэр гаргахын тулд хэмжээсүүд нягт нарийн байх ёстой агаад урт хугацааны зорилтуудад нийцэж байвал зохистой. Үүнийг тусдаа бүрдэл /ө.х. тусдаа өгөгдлийн нэгжүүд/ хэсгүүдээс бүтсэн нэг бүхэл зүйлийг бий болгодог reverse engineering буюу буцаах инженерчлэлийн аргаар алсын хараагаа тодорхойлж байна гэж үзэж болно.
Үйл ажиллагааны амжилт: Жижиг зүйлийг ч тооц
Энэ бол жижиг зорилтуудыг харуулах хэмжээсүүд юм. Таны бизнес урагшилж буйг илтгэдэг байнгын, өдөр бүрийн үйл ажиллагааны өгөгдлийн нэгжүүд үүнд багтана.