Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Ирээдүйд...

2019 он, 10 сарын 01

Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? Хариултыг олохоор Дэлхийн эдийн засгийн форумаас технологийн салбарын 800 мэргэжилтэн, шинжээчдийг оролцуулсан судалгааг хийжээ.

1.Робот

Роботын технологи шинэчлэгдэж, роботууд аль хэдийнэ цэнхэр захтнуудын буюу биеийн хүчний ажлыг төвөггүй гүйцэтгэх болсон. Харин 2030 он гэхэд роботууд оюуны ажиллагаа шаарддаг, нэг ёсондоо оффисын цагаан захтнуудын ажлыг хийдэг болно. 2021 он гэхэд робот эм зүйч үйлдвэрлэгдэнэ.

2.Ухаалаг мэдрэгчүүд

Ухаалаг, интернетэд холбоотой төхөөрөмж, биетүүдийг нийтэд нь “Internet of Things” (IoT) гэж нэрлэдэг. Тэгвэл ирэх жилүүдээс дээгүүр нь явдаг явган хүний зам, бидний өмсдөг хувцас хүртэл интернетэд холбогдоно. Нэг тэрбум орчим мэдрэгчүүд 2022 он гэхэд интернэтэд холбогдоно. Ингэж холбогдсоноор төхөөрөмжүүд нь ажиллах явцдаа мэдээлэл бүрдүүлж түүнийгээ интернэтээр дамжуулснаар Big Data үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

3.Эрүүл мэндийн салбарт

3D хэвлэлийг эрүүл мэндийн салбарт аль хэдийнэ хавирганы хугарсан хэсгийг орлуулан хийхэд хэрэглэж эхэлжээ. Харин цаашдаа, 2024 он гэхэд дотоод эрхтнүүдийн шилжүүлэн суулгацыг бүтээх боломжтой болно.

4.Интернэт

Судалгаанд оролцогчдын 80 хувь нь интернэт 2024 он гэхэд хүний үндсэн эрхүүдийн нэг болно гэж үзжээ.

5. Гар утас

Гар утасны бүрэлдэхүүн хэсгүүдийн хүчин чадал нэмэгдэж, хэмжээ нь жижгэрэх төлөвтэй байна. Судалгаанд оролцогчдын 80 хувь нь 2024 он гэхэд хүний биед суулгах боломжтой бичил гар утас албан ёсоор нээлтээ хийнэ гэж хариулжээ. Гар утсыг биедээ суулгаснаар хэрэглэгчид хоорондоо ярих бус тархины долгионы тусламжтайгаар хоорондоо харилцах боломжийг олгох юм.

6.Машин

Машинаа хуваалцах соёл дэлхий даяараа тархаж, хүн болгон хувьдаа машинтай байх ёстой гэсэн үзэл бодол аажмаар байхгүй болж буй. Судалгаанд оролцогчдын 67 хувь гь 2026 гэхэд хүмүүс хувийн машинаас илүү машинаа хуваалцаж замын хөдөлгөөн оролцоно гэж хариулжээ.

7.Хиймэл оюун ухаан

Al нь өнгөрсөнд болсон явдлуудын үр дүнг тооцоолж, Big data-д суурилан цогц арга шийдлийг олж чаддаг. Тэгвэл 2026 он гэхэд компаниудын захирлуудын зөвлөлд хиймэл оюун өөрийн гэсэн байр сууриа эзлэх ажээ.