Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Роботуудын аюул заналын тухай

2019 он, 10 сарын 01

Одоогийн роботууд өрөвдмөөр болхи, бараг явж чадахгүй шахуу байгаа болохоор тэд бидэнд аюул төрүүлж болно гэж хэний ч толгойд орохгүй байгаа юм. Гэвч кино найруулагчид энэ талаар олон тооны сонирхолтой кинонууд хийгээд байгааг та бид сайн мэднэ. Роботуудын аюул хэзээ нүүрлэх боломжтой гэвэл тэд хөгжсөөр байгаад хүнтэй чацуу буюу илүү сэтгэдэг тохиолдолд л магадлал өндөрсөх юм.

Яагаад гэвэл тэд өөрсдийнхөө амьдралын баталгааг илүү сайжруулахын тулд хүмүүсийг устгах шийдвэр гаргаж болно. The Terminator, The Matrix, I Robot зэрэг кинонууд яг энэ сэдвийг өгүүлдэг шүү дээ.

Хэрвээ өндөр чадвартай роботуудад хүн алах програмчлал суулгаж өгсөн эсвэл өөрөө өөрийнхөө програмыг өөрчлөх чадвартай, түүнчлэн өөрийнхөө техник хангамжийг солих болон сайжруулах чадвартай бол роботууд нь үнэхээр аюул занал учруулахгүй гэх баталгаагүй. Энэ бүхэн бодитой.

1818 онд бичсэн алдарт Франкенштейн хэмээх зохиолыг дэлхий даяараа мэддэг. Тэр зохиол дээр гардаг робот гэх үү, мангас гэх үү бүтээсэн эд зүйл эзнийхээ тусламжгүйгээр өөрийгөө сайжруулж байгаагаар гардаг шүү.

Isaac Asimov хэмээх хүн "роботын 3 хууль" хэмээх алдарт үгийг хэлсэн байдаг.

Харин өнөөдөр бол буруу програмчилсан болон роботтой буруу харьцсанаас болж алуулах, гэмтэх тохиолдол элбэг гарч байгаа. Мэдээж үйлдвэрийн роботууд л хамаг гайг чирж байгаа нь тодорхой. Гэхдээ үйлдвэрийн роботууд ч гэсэн өнөөдөр үйлдвэрийн бусад машин төхөөрөмжийг бодвол жижигхэн, хүч багатай, боловсронгуй байдаг тул ихэнхдээ л хүнийг гэмтээж, шархдуулдаг юм.

Manuel De Landa хэмээх нөхөр роботуудтай тууштай тэмцдэг. Тэр яагаад ч юм робот ирээдүйд биднийг мөхөлд хүргэнэ гэдэгт гүнээ итгэдэг бөгөөд үүнийгээ батлах онолыг хүртэл гаргасан байна. Тэр тусмаа өөрөө сурдаг роботууд гарч ирснээр биднийг сөнөөх үйл явц асар түргэн болно гэж хэлдэг.

За энэ ч яахав, гэр оронд тусалдаг гэх мэтийн өдөр тутам бидний амьдралд оролцдог роботуудыг бүтээхдээ хүмүүст аюулгүй байдлыг онц ихээр бодолцохгүй бол болохгүй. Жишээ нь 30-40 кг-ын жинтэй робот нялх хүүхэд дээрээс уначихвал яах билээ, шилэн хаалга бяц мөргөөд байвал яах билээ.. Ингээд бодохоор роботын ертөнц бас л нилээд түүхий байгаа бөгөөд жинхэнэ хэрэглээнд нэвтэртэл дахиад овоо хэдэн жил хэрэгтэй болж мэдэх юм.