Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
- Сансрын нисгэгч нар ямар цалин авдэг бол?
- Саран дээр ажилласан, Марс дээр ажилласан, огторгуйд ниссэн, дэлхий дээр байсан өөр өөр болов уу?
- Цалинг нь яаж тооцдог бол, сараар өдрөөр, гараагаар, цагаар, хийснээр?
- Хээрийн нэмэгдэл тооцдог болуу?
- Замд явсан хоногийн нэмэгдэл тооцдог болов уу?
- Илүү цаг тооцдог болов уу?
- Илүү өдрийн нэмэгдэл тооцдог болов уу?
- Шөнийн илүү цаг тооцдог болов уу?
- Баярын нэмэгдэл бодох болов уу?
- Хүнд нөхцөлийн нэмэгдэл тооцдог болов уу?
- Хортой нөхцөлийн нэмэгдэл тооцох болов уу?
- Хүйтний нэмэгдэл өгдөг болболов ууу?
- Ажилласан жилийн нэмэгдэл?
- Ажил хавсарсны нэмэгдэл?
- Мэргэжлийн зэргийн нэмэгдэл?
- Орлон ажилласны нэмэгдэл өгдөг болов уу?
- Ур чадварын нэмэгдэл яах бол?
- Хийснээрх гүйцэтгэлийн урамшуулал?
- Урьдчилгаа цалин бодож олгодог юм болов уу?
- Бусад урамшуулал тооцдог болов уу?
- Цалингаас нь татвар суутгадаг болов уу?
- Татвар суутгавал аль улсын татварын хуулиар суутгах вэ?
- Ээлжийн амралтыг нь яаж тооцдог бол?
- Ажилласан жилийг нь яаж тооцдог юм бол агаарт ниссэн хугацаа, очоод байсан хугацааг салгаж тооцох болов уу?
- Суутгалууд хийдэг болов уу?
- Ямар суутгал авдаг бол, сахилгын шийтгэл оногдуулдаг болов уу?
——
Цалингийн системийг анхлан бодоход жижигхэн систем юм шиг хэрнээ байж болох бүх тооцооллыг хийх зайлшгүй шаардлагатай. Алдаа гаргавал маш олон хүн бухимдана, маш олон гэр бүл оройн хоолгүй ч хонож мэднэ.
Та төсөөл дөө, таны цалинг дутуу бодоод өгчихсөн байна гээд..