Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Онцгой сонин роботуудын тухай

2019 он, 10 сарын 01

Робот — Энэ бол шинэ тутам хөгжиж байгаа хамгийн сонирхолтой салбаруудын нэг юм.

Иймээс зөвхөн эдийн засаг, үйлдвэрлэлийн бус өөр сонирхлын хүрээнд бүтээгдэж байгаа роботууд зөндөө бий. Эрдэмтэд, зохион бүтээгчид янз бүрийн л роботуудыг бүтээж байна. Сонин хачирхалтай загвартай, эсвэл цоо шинэ материалаар бүтээсэн гээд л..

• Нанороботууд:

Нано хэмээх үгийг хэрвээ та шинжлэх ухаан болоод орчин үеийн өндөр технологи сонирхдог бол заавал сонссон байж таараа. Наноробот бол цаашид их хөгжих ирээдүйтэй гэж эрдэмтэд таамаглаж байна. Нанометрийн хэмжээтэй өчүүхэн роботууд бүтээгдэнэ гээд та төсөөл дөө. Харин одоохондоо бол бүтэн робот хийгдэх өдий байна. Эрдэмтэд ердөө л зарим хэсгүүдийг бүтээж дөнгөх төдий байгаа юм. Зорчих хэсэг, мэдрэх эрхтэн, молекулын мотор гэх мэтийг дурдаж болно. Түүнчлэн эрдэмтэд зөвхөн нано гэхгүй вирус, бактерийн төвшний роботууд бүтээхээр өдөр шөнөгүй ажиллаж байна. Хэрвээ ийм роботуудыг бүтээж чадвал та бидний амьдралд асар олон зүйл шал өөр болно. Эдгэдэггүй өвчин эдгэж, хүн бараг өвдөхгүй болох, эд зүйлс эвдрэхээ болих, маш хялбархнаар өөрчлөх гэх мэт олон олон зүйлс хэрэгжиж эхэлнэ. Энэ тухай хичнээн ч ярьсан дуусахгүй тул ингээд дуусгая.

• Зөөлөн роботууд:

Та бидний төсөөлдөг роботууд дандаа хатуу биетээс бүрдсэн байгааг та анзаарав уу. Металл, хуванцар мэтээс бүрдсэн байна шүү дээ. Харин та Терминатор 2 кинон дээр хайлмал материалаас бүтсэн робот гардгийг санаж байгаа нь лавтай. Тэр бол кино найруулагч болон зохиолчийн хурц шийдэл байсан юм. Үзэгчид бүгд алмайран гайхаж уг кино одоо ч гэсэн хит хэвээрээ. Одоо бүтээгдээд байгаа роботууд бүгд хатуу шинж чанартай байгаа бол байгаль дээрх ихэнх амьд организмууд зөөлөн шинж чанартай байдаг. Бидний арьс, үс, мах зэрэг нь зөөлөн биш гэж үү. Хатуу гэвэл ясыг дурдаж болох юм. Гэтэл байгаль дээр жишээ нь могойг та юу гэж бодож байна. Зөөлөн байгаа биз. Эндээс үүдэн эрдэмтэд зөөлөн материалыг ашиглан робот бүтээхээр ажиллаж байгаа юм. Резин, хөөс, гель зэргийг ашиглан робот бүтээнэ гэдэг бол тийм ч амар ажил биш ээ. Гэвч эрдэмтэд оролдсон л бол ямар нэгэн юм бүтээж л таараа. Хэлбэр галбираа чөлөөтэй өөрчилж чаддаг, уян шинжтэй робот бүтээгдвэл олон л юманд хэрэг болох байлгүй.

• Дахин угсарч болдог роботууд:

Олон дахин ашиглах зориулалттай сансрын хөлөг гэдэг шиг зорилгыг нь өөрчлөн дахин угсарч болдог роботуудыг бүтээхээр ажиллаж байна. Асар олон жижиг роботууд байх бөгөөд тэдгээр нь нийлэн нэг том робот шиг ажиллах ажээ. Та бидний мэддэг Терминатор дээр гардаг зөгнөлт T-1000 шиг л гэсэн үг. Дөрвөлжин хэлбэрийн жижиг роботууд бие биетэйгээ нийлэн залгагдсан байх ба нэгэн том биет болно гэсэн үг. Энэ бол үнэхээр сонирхолтой төсөл байгаа биз.

• Сүрэглэдэг роботууд:

Шоргоолж, зөгий зэрэг сүргээрээ амьдардаг амьтдаас жишээ аван энэ төрлийн роботуудыг хөгжүүлж байна. Асар олон тооны бяцхан роботууд нийлэн тухайн ажлыг нугална гэсэн үг. Жишээ нь өрөөнд хаа нэгтээ алга болчихсон түлхүүр олох, машины эд ангиудыг цэвэрлэх, эсвэл эсрэгээрээ хулгайлах ажлыг хийлгэж болох юм. Тухайн нэгж робот хэдийгээр болхи, жижиг байх боловч нийт сүргээр нь авч үзвэл маш боловсронгуй, дээд зэрэглэлийн систем болох боломжтой. Яг л сүргээрээ амьдардаг шавьж шиг байгаа биз. Нэг ширхэг шоргоолж юу ч биш бол нийт сүргээрээ бүхэл бүтэн иргэншил болж байгаа юм. Роботууд бие биеэ хянах энгийн боловч сонирхолтой системтэй байх ёстой бөгөөд шоргоолжнууд хэрхэн бие биеэ захирдаг шиг л байна. Тэднийг ганц ганцаар нь салгачихвал хэнд ч хэрэггүй, ямар ч чадваргүй байх бол бүхэл системээрээ шал өөр утгатай. Өнөөдөр iRobot болон Open-source micro robotic гэх мэт төслүүд хэрэгжиж байна. Эдгээр нь сүрэглэдэг роботуудыг бүтээхээр шамдангуй ажиллаж байгаа бөгөөд нилээдгүй амжилттай яваа сурагтай. Сүрэглэдэг роботуудын бас нэг том давуу тал бол ажлыг унагах магадлал бага юм. Өөрөөр хэлбэл хэд хэдэн жижиг робот бүтэлгүйтэж эвдэрлээ ч гэсэн бусад нь амжуулах өндөр магадлалтай. Гэтэл ганц том роботод түмэн янзын бэрхшээл тохиолдож ажлыг бүтэлгүйтүүлэх магадлал их шүү дээ. Ийм учраас сүрэглэдэг роботуудыг сансар судлал мэтийн онц чухал ажлуудад ашиглахыг илүүд үзэж байгаа юм. Ганц том робот асар өндөр зардлаар арай хийж явуултал батарей нь ч эвдэрдэг юм уу ямар нэгэн шалтгаанаар ажиллахаа больчихвол тэр их зардал мөнгө хайран болох нь гарцаагүй.

• Эволюцийн роботууд:

Байгалийн жамаар хамгийн шилдгийг шалгаруулах арга замыг бид эволюци гэж нэрлэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл сул дорой амьтад үхэж үрэгддэг бол хүчтэй давуу нь амьд үлдэж үр удмаа үлдээдэг. Ингэсээр олон жилийн дараа эволюци явагдаж хамгийн шилдэг амьтад үлддэг. Тэгвэл эрдэмтэд энэ аргыг сайн робот бүтээхэд ашиглахаар шийдсэн нь сонирхолтой юм. Маш олон янзын роботууд бүтээгээд тухайн ажлыг хийлгүүлж үзэхэд хэн сайн хийж байна, тэр нь цаашид хөгжих бол муухан гүйцэтгэсэн нь сөнөх тавилантай ажээ. Ингэсээр роботын иргэншил тэр чигтээ маш их сайжрах болно. Маш их хөрөнгө мөнгө шаардсан нүсэр ажил. Олон тооны робот бүтээнэ, туршина, ажиглана, устгана, шинээр хийнэ.. Гэвч эцсийн үр дүн нь шаардлага хангахуйц маш сайн робот гарах учраас баян орнууд энэ аргыг хэрэглэхэд татгалзахгүй байгаа юм.

• Виртуал реалити:

Виртуал буюу хийсвэр орчинд ажиллах роботууд гэж бас байна аа. Өөрөөр хэлбэл та нүдээ аниад л нүдэндээ тусгай шил зүүхэд виртуал орчинд орох бөгөөд танд үйлчлэх робот тэнд байх болно. Бодол санаагаараа уг роботуудыг удирдаж дуртай үйлдлээ хийлгээрэй. Одоохондоо үнэмшилгүй санагдаж болох ч тун удахгүй таны хэрэгцээнд ирэх биз дээ.

——
Зурагт тус бүр дарааллаар нь жишээ роботуудыг орууллаа.