Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
• Нэгдүгээр хэсэг
Зоримог дижитал санаачлагынхаа үр дүнд Эстони улс НҮБ-ын Цахим Засаг Хөгжлийн Индексийн тэргүүн хэсэгт бичигдэж явна. Дэлхийн бусад улс орон Эстонийн цахим-засгийн амжилтаас юуг нь сурвал зохистой вэ?
Европын орон – Эстони нь баялаг түүхтэй.
Энэ улс дорнод Европт хамгийн сайн хадгалагдаж үлдсэн дундад зууны нийслэлийн өлгий нутаг. Харин XXI зуунд, цахим засгийн лут тогтолцоо байгуулсныхаа ачаар Эстони нь ирээдүйгээ хамгийн сайн харж чадаж буй улс болж мэдэх нь.
Иргэд, төрийн ажилтнууд нууцлалтай дижитал ID ашиглан төлбөр төлөх, эмчилгээний түүхийн мэдээлэлдээ хандах, интернэтээр саналаа өгөх зэргээр өргөн цар хүрээтэй онлайн үйлчилгээ хүртэж, хүргэж буй түвшнээр нь зэрэглэдэг Цахим Засаг Хөгжлийн Индекс (EDGI / E-Government Development Index) хэмээх НҮБ-ын жагсаалтын тэргүүн магнай дахь элит бүлэг улс дотор Эстони багтдаг.
Эстони нь ЗХУ-аас салж, тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу 1990-ээд оны дунд үеэс өөрийн гэсэн цахим засаг бүтээж эхэлсэн юм. Гаднын иргэн манай гарагийн хаана амьдарч байгаагаас шалтгаалахгүйгээр Эстонийн төрөөс олгодог дижитал ID авч, төрийн цахим үйлчилгээнд бүрэн хамрагдах боломж олгодог e-residency буюу цахим оршин суух хөтөлбөр зэрэг зоримог олон санаачилга одоо ч дэлхийн нийтийн анхаарлыг татсаар.
Өнөөдөр Эстонид төрийн үйлчилгээний 99 хувийг 24/7 буюу өдөр шөнөгүй байнга онлайн үзүүлж, сонгуулийн насны иргэдийн 30 хувь нь интернэтээр санал өгөх i-Voting тогтолцоо ашиглаж байна. Хүнд суртлыг халснаар хэдийн ажлын 800 жил хэмнээд байгаагаа тус улс тооцоолжээ.
Үргэлжлэл дараагийн постоор..