Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Хүний нөөцийн модуль дахь ажлын урсгалын талаар:

2019 он, 09 сарын 30

Жишээ нь 5 хүртэлх хоногийн чөлөөг ажилтан авахад шууд удирдлага шийдэх боловч ихэнхдээ дээшилж газрын захирал шийддэг практик байдаг. Ийнхүү тухайн үйлдлийг хэн хэн ямар дарааллаар гүйцэтгэхийг заасан журмыг ажлын урсгал гэхэд болох юм.

Уламжлалт аргаар бол гараараа цаасан дээр явдаг байсан, чөлөө авахаар хүсэлтээ гаргаад хүний нөөцийн ажилтан дээр очингуут энэ энэ хүн дээр оч гээд явуулдаг.

Практикаас харахад байгууллага бүр сонин сонин журам гаргадаг. Хэн нэгэн хүсэлт гаргахад хэн баталгаажуулах нь тодорхойгүй байдал ихээхэн үүсдэг. Амьдрал дээр журмаас гадна аяндаа бичигдээгүй ёс дэг нилээд тогтсон байдаг. Энэ бүхэн замбараагүй болоод эхлэхээр байгуулагын соёл гэж авах юмгүй болж, дур дураараа шийдэж, эсвэл бүр шийдэгдэхгүй ужгирч улмаар ажлын үр дүн огцом унана. Ингээд л хэрүүл маргаан, үл ойлголцол үүсэж, чухал хүмүүс ажлаас гарах өргөдлөө өгч эхэлдэг ажээ.

Ямар ч тохиолдолд Хүний нөөцийн хэлтэс болон ажилтнуудтай холбоотой Ажлын Урсгалууд маш олон нөхцөл, тохиргоотой болж олон салаалсан байх нь элбэг. Яг л төрийн байгууллагад ажил хөөцөлдөхтэй адил, иргэний бүртгэл дээр очиход буцаагаад хааш нь ч явуулж магадгүй байдагтай адил хэцүү нөхцөл үүсдэг.

——
Veritech ERP платформын Хүний нөөцийн модульд тухайн ажилтан хүсэлтээ оруулангуут хэн хэнээр гарын үсэг зуруулах ёстой нь шууд харагддаг. Тухайн хүмүүст Notification очихоос мэйлээс-апп-аас-програмаас шууд баталж чаддаг гээч.

Нэгэнт ажлын урсгалууд нь системд орсон учраас байгууллагын журам өөрчлөгдөхөд - системд, ажлын урсгалд өөрчлөлт оруулаад л бүх зүйл үргэлжлэн хэвийн ажиллана гэсэн үг. Ийм л байна даа.

Одоо танай байгууллага хэн нэгэн туршлагатай хүний нөөцийн мэргэжилтнээс хамаарал багатай болж байна гэсэн үг.