Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
Олон салбартай олон зуун хүнтэй байгууллага зах зээлд сайн үйлчлэхийн тулд ажилтнуудаа сайн сургах нь зүйн асуудал.
Жил бүр Хүний нөөцийн албанд сургалт авах хүсэлт - олон арваараа магадгүй хэдэн зуугаар ирнэ. ERP-ийн Хүний нөөцийн модульд Сургалт хүссэн жагсаалтууд нэгтгэгдэж, цэгцтэй байна.
Ингээд дан дан сургалт болох, давхардах, нэг сургалтыг тус тусад нь явуулчихдаг асуудал алга болж байна.
Сургалт болох, явагдах үеийн процесс системд бүртгэгдэж, хяналттай байдаг болсон. Сургалтад сууж байгаа хүмүүсийг бүртгэх үед тухайн ажилтны ажлын төлөвлөгөөнд Сургалттай гэж харагддаг. Цаг бүртгэл рүү ирц шууд татагдана. Цалин дээр сургалттай гээд ордог гэсэн үг.
Сургалтаа төлөвлөхөд Төсөв төлөвлөлтийн системээс шууд хасагддаг. Жишээ нь 50 сая төг ч юмуу.
Түүнээс гадна:
Байгууллагаас сургалт авсан хүмүүс сургалтын хүний нөөц солигдоход сургасан хүнээ алдчихдаг. Үнэ цэнтэй цаг хугацаа их шаардсан сургалт орсны дараа 3 жил тогтвортой ажиллах ёстой байтал хүний нөөцийн сургалтын мэргэжилтэн нь ажлаас гарсанаас болж сургалт авсан ажилтныг ажлаас гаргачихсан байдаг. Энийг одоо бол систем шууд мэднэ.
Борлуулалтын өр байвал, сургалтын өр байвал, хөнгөлөлттэй өр байвал, цалингийн өр байвал, тоног төхөөрөмжийн өр байвал шууд гарна.
Хүн удирддаг Хүний нөөцийн албаны ажил амархан биш гэдгийг бид сайн мэднэ.