Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Veritech ERP платформын Хүний нөөцийн модулийг хэрэглэж буй туршлагаас:

2019 он, 09 сарын 30

Монголын томоохон групп компаниуд 10-30 охин компанитай том групп болж өргөжсөн байх нь бий. Нийт ажиллагсадын тоо дор хаяж 1000 давна.

Зөвхөн групп компаниудын ойлгодог нэг зовлон байдаг нь нэгээс гарсан хүн нөгөөд орчихсон явж байх явдал юм.

• Нэгнээс нь маш том сахилгын алдаанаас болж ажлаас гарсан хүн нөгөө компанид орчихсон явж байдаг. Энэ нь яваандаа маш том асуудал үүсгэдэг юм. Ингээд групп өөртөө Blacklist-тэй болохоос өөр аргагүй болдог ажээ.

Гол аюул нь хүний нөөцийн мэргэжилтэн солигдоход иймэрхүү чухал мэдээллүүд замхарч алга болдог. Ой санамжгүй болдог гэсэн үг.

• Blacklist-имйн тухай:

- Хулгай хийсэн
- Танхайрсан
- Ёс зүйн алдаа гаргасан
- Эрх мэдлээ буруугаар ашигласан
- Компанийн эд зүйлс, бараа бүтээгдэхүүнийг хувьдаа ашигласан
- Хүний гаргах ноцтой зөрчлүүд
- Архи уудаг, хар тамхи хэрэглэдэг

Ямар нэгэн алдааг 3 удаа гаргадаг ч юмуу эсвэл аль нэг алдааг ноцтой хэмжээнд гаргасан бол ажлаас халаад нэмээд Blacklist-д оруулж байгаа нь түгээмэл байдаг ажээ.

Групп болж, охин компаниуд олшрох тусам иймэрхүү далд мэдээллийг удирдах хэрэгцээ үүсэх бөгөөд энэ хирээр мэдээллийн үнэ цэн нь өсдөг.

ERP нэвтэрснээр Blacklist болон бусад чухал мэдээллийн асуудал үндсээрээ шийдэгддэг.

Veritech ERP-ийн хүний нөөцийн модуль хэрэглэж байгаа 1000 хүнтэй байгууллагад 5 жилийн хугацаанд 100 хүнтэй Blacklist үүссэн байх жишээтэй.