Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
Хүмүүс ярих дургүй л байдаг болохоос ТОЙРОХ ХУУДАС гэдэг зүйлтэй бүгд л нүүр тулгарсан байдаг.
Эвгүй мэдрэмж төрдөг нь үнэн.
Гэвч хал доль цохьсон хүний нөөцийн менежерийн хувьд Тойрох хуудас - амьдралынх нь нэг л хэсэг. Олон мянган хүнтэй бол өдөр бүр Тойрох хуудастай орооцолдох нь ч бий.
Хүний нөөцийн модульд Тойрох хуудас гээч зүйл хүндтэй байр эзэлнэ. Шинэ ажилтан авах бол яахав дээ, сайхан л хэрэг, харин хүн ажлаас гарах явдалтай. Зүгээр гаргачихаж болохгүй, үүн дээр ажиллах ёстой.
Бидний туршлагаас харахад томоохон байгууллагын Тойрох хуудас 39 хүнээр гарын үсэг зуруулах шаардлагатай гэсэн тохиолдол хүртэл байна.
Ямартай ч дадлагажигч ажлаас гарахад ердөө 2 хүн гарын үсэг зурж, 20-хон минут хангалттай бол олон жил ажилласан Захирал ажлаа өгөхөд бараг л ертөнц урвах дайны ажил явагдаж, хэдэн долоо хоногоор ч сунжирч магадгүй.
Зарим захирлууд, дарга нар Тойрохдоо ямар зүйлс хаадаг гээч.
• Төлбөрийн, гүйлгээний картууд хаах
• Байгууллагаас авдаг бүх төрлийн хөнгөлөлт хаах
• Автомашин, шатахууны эрх хаах
• Гар утас, компьютер хаах
• Хувцас, хэрэглэл хаах
• Фитнес хаах
• Зээл хаах
• Байгууллагаас хүртсэн сургалт, хангамжийн төлбөр хаах
• Заримдаа байр орон сууц, зуслангийн байшин, зочид буудал хаах
• Ажлын чухал эрхүүдийг хаах
• Системийн бүх төрлийн эрхүүдийг хаах
• Файлууд, гэрээ, бичиг баримтууд хаах
• гэх мэтээр цааш үргэлжилнэ ээ (ажлаас гарахдаа бараг эхээс төрснөөрөө гардаг юмуу гэмээр ч тохиолдол бий.