Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
Компани үүсгэн байгуулж байгаа хүн бүр л компаниа ирээдүйд аварга том болоосой гэж хүсдэг байх.
Танайх олон зуун салбартай 2000-аас 5000 хүн ажилладаг компани гэж тооцъё.
Хүмүүс л ажиллаж байгаа хойно асуудал хаа мундахав. Байгууллагын захиргаа бөөн хүсэлтэд дарагдах болно.
- Нэрийн хуудас хэвлүүлье.
- Эмчийн үзлэгт ормоор байна.
- Сургалт авч өөрийгөө хөгжүүлмээр байна.
- Цалингаа нэмүүлмээр байна.
- Амралтаа авмаар байна
гээд л..
Хүсэлттэй ажиллах журмыг байгууллага бүр өөрсдөө зохион баталсан байдаг бөгөөд энэ ч аргагүй.
Энэ бүхэн системд орохоороо л явдалтай даа. Байгууллагын дотоод урсгал яг л журмаараа явах ёстой бөгөөд энэ бүхнийг системд яг таг тусгаж өгөх ёстой. Veritech ERP-д энэ бүхнийг зохицуулахын тулд Ажлын урсгал гэх технологи бүтээсэн бөгөөд байгууллагын журмын дагуу процессуудыг хүссэнэээрээ тохируулж болно.
Өдөрт хэдэн зуугаараа ирэх хүсэлтүүд системгүй үед ямар асуудалтай тулгардаг вэ?
- Хүсэлтээ барьсан хүмүүс өөрсдийн биеэр нааш цааш явах
- Хүсэлтийг шийдэх ёстой хүн нь өрөөндөө байхгүй бол өрөөний үүдэнд хүмүүс овоорох, бүр оочерлох
- Том том жигүүрүүдтэй аварга барилгуудтай бол хүмүүс зөвхөн ирж очих гэж хөөрхөн явна.
- Салбар хооронд хүсэлт гаргаж байгаа үед хотын зүүн захаас баруун захад байх төв салбарт очихын тулд автомашины түгжрэлд орох
гэх мэтээр дурдаад байвал дуусахгүй.
ERP нэвтрүүлэх явцад байгууллага бүрт маш өвөрмөц хүсэлтүүдийн жагсаалт байдаг. Нэг байгууллагад Хагас Бүтэн сайнд ажиллахын тулд заавал хүсэлт гаргаж батлуулдаг бол нөгөө байгууллагад ажлаас чөлөө авахад маш нарийн дэг журамтай байх жишээтэй.
Ер нь аль ч байгууллагад Тодорхойлолт авахад маш их ажил болдог. Хүний нөөцийн менежерүүд заримдаа "Тодорхойлолт авъя" гэдэг үг сонсох л аваас ухаан алдаж унахад ойрхон болчихсон байх нь ч бий. Яагаад гэвэл заавал даргаар Гарын үсэг зуруулдаг учраас тэр шүү дээ.
Харин Veritech ERP-д энэ бүхэн системээр шийдэгддэг учраас түүнээс үүсэх давуу талыг ярих ч юм биш. Ийм учраас л олон мянган хүнтэй байгууллагууд Veritech ERP-ийн хүний нөөцийн модулийг түрүүлж сонгодог байх нь.
Хүний нөөцийн модульд харьцангуй - маш их тохиргоо, процессын зураглал, өгөгдөл ордог нь гайхах зүйл биш ажээ.