Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
— Ямар ч бизнесийн байгууллагыг амжилтад хүргэхэд чухал нөлөөтэй хэд хэдэн түлхүүр бий. Амин чухал үүрэгтэй ийм түлхүүрийн нэг нь байгууллагын ажилтан ажиллагсад юм.
Ажилтан ажиллагсдыг оновчтой зөв удирдан хөтөлж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай мэдээлэл, тогтолцоогоор хангаж чадаж гэмээ нь бизнес тогтвортой, орлоготой болж ирнэ.
Гэхдээ хэлэх амархан, хийх хэцүү, ажилтан ажиллагсдыг оновчтой зөв зохион байгуулах нь амар зүйл биш.
Тэгвэл энэхүү амаргүй ажил - байгууллага, компанийн ажилтан ажиллагсдыг зохион байгуулж удирдахад ERP, бүр тодорхой хэлбэл Хүний Нөөцийн модуль тус болно.
• Хүний Нөөцийн модуль гэж юу вэ?
ERP (Enterprise Resource Planning) буюу Байгууллагын Нөөц Төлөвлөлт гэдэг нь өгөгдлөө хянаж, эрхлэн хөтлөх, хүний нөөцийг (ХН) оролцуулаад бизнесийн функцүүдийг автоматжуулах боломжийг компанид олгодог бизнесийн нэгтгэмэл программ хангамжийн багцыг хэлдэг.
ХН-ийн модулиуд нь ажиллах хүч төлөвлөх, хөлслөх, хөгжүүлэх, цалин, захиргаа удирдлага зэрэг байгууллагын ажилтан ажиллагсадтай холбоотой функцүүдийг уялдуулан хөтлөхөд хэрэглэгдэнэ. Үйл ажиллагааны стандарт журам (SOP – Standard Operating Procedures), ажлын байр, албан тушаалд томилох, мэдээлэл түгээх, хурал форум зарлах, ажлын цаг хянах, тэтгэмж тэтгэвэр олгох гэх мэт бизнесийн үйлчилгээг нэг модульд нэгтгэснээр нийт удирдлага, шийдвэр гаргах ажиллагаа санаанд оромгүй хялбар шуурхай болдог учиртай.