Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
3-дугаар пост
• Гуравдугаар төрөл – Оролцож буй талуудаар нь анализ хийх.
Анализ хийхэд оролцож буй талуудаар нь санхүүгийн анализыг:
- Хөндлөн огтлолын (cross-sectional) буюу компани хоорондын анализ
- Цаг хугацааны буюу компани доторх анализ
гэж хуваадаг.
— Хөндлөн огтлолын анализаар компанийн санхүүгийн статистикийг өөр бусад (жишээ нь өрсөлдөгч) компаниудынхтай юм уу салбарын дундажтай, цаг хугацааны нэг ижил үеэр харьцуулж судалдаг.
— Цаг хугацааны анализаар ердөө нэг байгууллагын санхүүгийн статистикийг тодорхой хугацаанд нь таслан авч судална.
• Дөрөвдүгээр төрөл – Цаг хугацааны хязгаараар буюу анализын обьектоор нь хийдэг.
Судалгаа хамрах цаг хугацааны хязгаараар нь санхүүгийн анализыг:
- Богино хугацааны анализ;
- Урт хугацааны анализ гэж хоёр хуваадаг.
— Богино хугацааны анализаар компанийн хөрвөх чадварыг хэмждэг. Өөрөөр хэлбэл богино хугацааны төлбөрийн чадвар, мөн зээлжих чадвар буюу одоогийн өр зээлээ эргүүлэн төлөх чадварыг тодорхойлох зорилго бүхий анализ.
— Урт хугацааны анализыг компани зээлийн хүү болон урт хугацааны өр зээлээ эргүүлэн төлөх чадвартай эсэхийг үнэлэх зорилгоор хийдэг. Компанийн төлбөрийн чадвар, үйл ажиллагааны тогтвортой байдал, орлоготой ажиллах чадавхыг урт хугацааны анализаар тодорхойлдог.