Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Санхүүгийн анализын үндсэн дөрвөн төрлийн тухай цуврал 3 пост

2019 он, 09 сарын 26

2-дугаар пост

Хоёрдугаар төрөл – Хугацаагаар бүлэглэх
Судалгаа хамарч буй хугацааны бүлгээр нь санхүүгийн анализыг:
- Хэвтээ анализ
- Босоо анализ
гэж хоёр хуваадаг.

— Хэвтээ анализ урьд өмнийн тайлан тэнцэл, орлогын тайлан, бэлэн мөнгөний урсгалын тайлан зэргийг нэг дор судалж үзэх анализ юм. Ийм анализыг цаг хугацааны хоёр өөр зурвас үеэр, эсвэл олон үеэр харьцуулж хийнэ. Санхүүгийн тоон үзүүлэлтийг он оноор нь багана үүсгэж, хэвтээ чиглэлд өрдөг. Эсвэл тоонуудыг график хүснэгтээр хэвтээ чиглэлд гаргаж болно. Тухайн он бүрийн статистик үзүүлэлтүүдийг суурь болгож авсан оны үзүүлэлттэй, эсвэл судалгаа эхэлсэн оны үзүүлэлттэй харьцуулах аргаар анализ хийнэ.

Ийм анализ нь цаг хугацааны урт үе, хэд хэдэн жил хамардгаас “динамик анализ” гэж мөн нэрлэдэг. Хэвтээ анализ нь үүсээд олон жил болсон компани, байгууллагын санхүүгийн ажиллагааны чиглэл, төлөвийг тодорхойлоход тун хэрэгтэй.

Хэвтээ анализ нь цаг хугацааны явцад өөрчлөгдөн хувирдаг үзүүлэлтүүдийг тодруулахад тустай. Мөн цаг хугацааны тодорхой үеийн статистикийг суурь оны үзүүлэлттэй харьцуулснаар компанийн санхүүгийн ажиллагааны ерөнхий чиг хандлага ч тодорч ирдэг. Харьцуулсан тайлан, чиг хандлагын анализ нь хэвтээ анализад ашигладаг хоёр чухал хэрэглүүр юм.

— Босоо анализ нь хийх ёстой судалгаа - цаг хугацааны зөвхөн ганц тодорхой үеийн тайлангаар хязгаарлагдаж байвал хийдэг. Ийм анализ хийх тохиолдолд санхүүгийн тайлангийн үзүүлэлт болгоныг тухайн тайлангаас сонгож авсан суурь үзүүлэлтэд эзлэх хувиар нь илэрхийлж явдаг.

Ийм анализ нь цаг хугацааны тодорхой хязгаарт баригдмал буюу санхүүгийн жилийн тайланд л төвлөрдөг учраас “статик анализ” гэж мөн нэрлэдэг. Хувиар тооцсон санхүүгийн тайлан (common size financial statement), санхүүгийн хувь тооцох арга нь босоо анализ хийх үндсэн хоёр хэрэглүүр болдог. Энэхүү арга нь санхүүгийн тайлан дахь төрөл бүрийн үзүүлэлтүүдийн бүтцийн хамаарлыг ойлгож авахад хэрэг нь гардаг юм.

Босоо анализ нь цаг хугацааны зөвхөн ганц үед хамаатай статистикийг авч үздэг учраас байгууллагын санхүүгийн тайланд цогц анализ хийхэд тохиромж муутай. Гэхдээ санхүүгийн анализыг илүү өгөөжтэй, тодорхой болгох үүднээс хэвтээ анализтай хослуулан хэрэглэж болно.