Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
1-р пост
Санхүүгийн тайланг ялгаатай өөр өөр тал, өөр өөр зорилгоор, өөр өөр өнцгөөс судлан анализ хийж болдог.
Үүнд статистик анализыг:
1. Ашиглаж буй статистикийн материалаар,
2. Судалгаанд хамаатай хугацаагаар,
3. Анализ хийхэд оролцож буй талуудаар,
4. Судалгаа хамрах цаг хугацааны хязгаараар
гэсэн дөрвөн үндсэн төрөлд хуваадаг.
• Нэгдүгээр төрөл – Ашиглаж буй статистик материалаар нь
Ашиглах статистик материалаар нь санхүүгийн анализыг:
- Гадаад анализ
- Дотоод анализ
гэсэн хоёр төрөлд хувааж болно.
— Гадаад анализыг бизнесийн байгууллагын санхүүгийн нарийн тайлан бүртгэлд хандах боломжгүй гаднын байгууллагууд хийдэг. Ийм гаднын байгууллагад одоогийн хөрөнгө оруулагч, ирээдүйн болзошгүй хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч, болзошгүй зээлдүүлэгч, засгийн газрын агентлаг, зээлийн агентлагийн зэрэгцээ ерөнхий олон нийт ч байж болно.
Гаднаас явуулах санхүүгийн анализ бараг бүхэлдээ компанийн албан ёсны “ил” тайлан, удирдлагаас нийлүүлсэн нэмэлт баримт статистикт тулгуурладаг. Компанийн менежментэд санхүүгийн далд бодлого хэрэгжиж буй тохиолдолд гадаад тал мэдэх аргагүй. Гадаад анализ хийх зорилго ч энэхүү нөхцөлөөс шалтгаалаад явцуу.
Санхүүгийн тайланг хөндлөнгийн хяналттайгаар нийтэд аль болох тодорхой нарийн мэдээлэх шаардлагыг төрөөс бизнесийн байгууллагуудад тавьдаг болсон нийтлэг чиг хандлагын улмаас гадаад анализын хамрах цар хүрээ өргөсөж, ач холбогдол нь ихэссээр байна.
— Дотоод анализыг бизнесийн байгууллагын санхүүгийн дотоод тайлан баримтад хандах эрхтэй аналистууд гүйцэтгэдэг. Ийм анализыг тухайн байгууллагын удирдлага, ажилтны зэрэгцээ хууль ёсны эрх бүхий засгийн газрын агентлагууд ч явуулж болно.
Мөн компанийн удирдлага байгууллагынхаа санхүү, үйл ажиллагааны үр өгөөжийг шалгаж хянах зорилгоор дотоод анализ хийж болно. Ийм анализыг компанийн дотоод данс бүртгэл, бодлогод нэвтрэх эрхтэй дотоодын аналист гүйцэтгэдэг буй нөхцөлд баталгаатай, мадаггүй үнэн зөв гарах магадлал ихэсдэг.