Нийтлэл
Veritech ERP - Бизнесийн нэгдсэн платформ

Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.

Санхүүгийн анализын тухай цуврал хоёр пост бэлтгэлээ.

2019 он, 09 сарын 26
ERP-ийн тусламжтайгаар Санхүүгийн анхан шатны бүртгэл, гүйлгээ хийх юу ч биш. Харин цэгцэрсэн Датанууддаа суурилан бүх төрлийн анализ хийх тухай яриа танд сонирхолтой санагдах болов уу. 

——

Санхүүгийн анализ бол бизнес юм уу төслийг хэрэгжих боломжтой, тогтвортой, зээлийн чадавхтай (solvent), ашиг орлоготой байж чадах эсэхийг үнэлдэг үнэлгээ юм. Уг нэр томьёо мөн хөрөнгө төвлөрүүлж буй сангуудын хөрөнгө оруулалт хэр үр дүнтэйг үнэлж дүгнэхэд ч хамаатай. Тухайн тохиолдолд сан (fund) гэсэн үг нь хөрөнгө оруулалт, зээлийг илэрхийлнэ.

Хялбар тайлбарлавал санхүүгийн анализаар жишээ нь тухайн төсөл сайн хөрөнгө оруулалт болж чадах уу гэдгийг тодорхойлно. Хөрөнгө оруулалтын хэрэг гарахуйц тогтвортой, зээлийн болоод хөрвөх чадавхтай, ашиг орлоготой төсөл байж чадах уу?

Компанийн санхүүгийн анализ хийх тохиолдолд орлогын тайлан, тайлан баланс хоёрыг юун түрүүн судална. Дээр нь мөнгөн гүйлгээний тайланг ч авч үзнэ.

“Санхүүгийн анализ нь ашиг орлого, тогтвортой байдлаас эхлээд зээлээ төлөх, хөрвөх чадавх хүртэлх бизнесийн бүх аспектыг авч үздэг.”
Санхүүгийн анализыг мөн санхүүгийн тайлангийн анализ, нягтлан бодох бүртгэлийн анализ гэх мэтээр ч нэрлэдэг.

• САНХҮҮГИЙН АНАЛИЗЫН ДӨРВӨН БҮРДЭЛ

Санхүүгийн ердийн анализ нь бизнес болоод төслийн ашиг орлого олох, зээлээ эргүүлэн төлөх, хөрвөх, тогтвортой байх чадавхыг судлах судалгаа, үнэлгээ багтана.

— 1-р бүрдэл: Ашиг орлоготой ажиллах чадавх

Төслийн анализ хийж байна гэж үзье. Ашиг орлогыг нь эхлээд тооцож таарна. Өөрөөр хэлбэл мөнгө хийж, орлого олж чадах уу гэдэг хамгийн чухал.

— 2-р бүрдэл: Зээлийн чадавх

Компанийн бизнесийн үйл ажиллагааг задлан шинжилж байгаа нөхцөлд бөөн өр зээлтэй юм биш биз гэсэн асуулт заавал тавих ёстой.
Компанийн зээлийн чадавх гэдэг нь хэтийн урт хугацаанд санхүүгийн үүргээ биелүүлэх чадварыг хэлж буй хэрэг.

Зээлийн чадавхийг нь тодорхойлохдоо нийт активт нь нийт өр зээлийг нь хуваана. Дүн нь нэг бүхэл тоогоор гарах юм бол тухайн компани төлбөрийн чадвартай.

Дүн нь бүхэл тоо бус бутархай гарвал төлбөрийн чадваргүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл компани хэтдээ санхүүгийн үүргээ биелүүлж үл дөнгөх магадлал өндөр.

— 3-р бүрдэл: Хөрвөх чадвар
Хөрвөх чадвар нь компани хэр мөнгөтэй, төлбөр хэр шуурхай гүйцэтгэдгийг харуулдаг чадавх юм.

Компани бүх төрлийн төлбөрийг хүндрэлгүй, тухай бүр нь хялбар барагдуулж байвал хөрвөх чадвар сайтай гэсэн үг. Компанийн актив дотор хөрвөх чадвар хамгийн сайн нь бэлэн мөнгө.

Ямар ч бизнес хоёр зүйлийг зэрэг гүйцэтгэх чадвартай байх ёстой. Энэ нь: 1. Мөнгөний нэмэх урсгал хадгалж ажиллах. 2. Төлбөрийг тухай бүр нь барагдуулж явах.

— 3-р бүрдэл: Тогтвортой байдал

Ажил хэрэг төлөвлөж байгаа үед тогтворгүй, хувирамхай орчин бизнесийн хүмүүсийг хамгаас бухимдуулдаг. Учир нь дунд, урт хугацааны төлөвлөлт бизнест маш чухал үүрэгтэй.

Гэтэл тогтворгүй бизнестэй нөхцөлд төлөвлөгөө боловсруулах аргагүй. Тогтвортой байдал нь компанийн түвшинд төдийгүй улс орны хэмжээнд ч амин чухал зүйл билээ.

Үргэлжлэл дараагийн постоор..