Шууд чатлах
Хамгийн гайхалтай платформын эргэн тойронд болж буй үйл явдал, сонин хачнаас танд дэлгэе.
Нэг хэсэг, эсвэл бүх модульд хандах боломжийг тодорхой тасаг хэлтэст юм уу тодорхой ажилтанд хуваарилах бололцоотой. Үүний ачаар ажилтнууд хэт олон төрлийн дата-өгөгдөлд дарагдах аюулгүй болно.
ERP нь компанийн зардлыг хянаж удирдах үр дүнтэй хэрэглүүр. Та компанийн тасаг, хэлтэс бүрийн зардалтай холбоотой гүйлгээ, тайланг тухай бүрд нь хянах боломжтой.
ERP анх 1990-ээд онд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад түрүүлж нэвтэрсэн түүхтэй. Учир нь үйлдвэрлэгч компаниудад бараа материалын нөөц, ханган нийлүүлэх сүлжээгээ үр дүнтэй эрхлэн хөтлөх бодит шаардлага үйлчилгээний компаниудынхаас илүү ноцтой байсан юм.
Бараа материалын нөөцийн менежменттэй холбоо бүхий back office буюу арын оффисын ажлыг дэмжихэд ERP шийдэл ашиглах нь түгээмэл. Мөн нягтлан бодох-бүртгэл тооцоо, худалдан авагчдад үйлчлэх үйлчилгээний удирдлага (customer service management) гэх мэт front office буюу нүүрэн оффисын ажилд ч ERP их ашигладаг.
ERP програм хангамж нь ажил үүргийн хуваарилалтаараа ялгаа бүхий хэд хэдэн түвшинтэй. Жишээ нь хамгийн дээд түвшин нь захирлууд компанийн нийт салбарын бизнестэй холбоотой өгөгдлийг шалгаж дүн шинжилгээ хийх зориулалттай. Тэгвэл хамгийн доод түвшин нь зөвхөн тодорхой төрлийн мэдээлэлд тодорхой нэг хэлтэс юм уу ажилтан л ханддаг байх юм.
- ERP хэрэглүүр (tool) гэж юу вэ?
ERP програм хангамжид хамгийн түгээмэл ашигладаг хэрэглүүрүүдийг товч тайлбарлавал:
• Мэдээлэл хадгалуур (storage)
Компанийн бүх өгөгдөл төвлөрсөн нэг газарт хадгалахын зэрэгцээ шаардлагатай хэлтэс тасгууд чөлөөтэй хандах боломжтой байх ёстой. Ийм нөхцөл үүсгэхийн тулд Oracle, Sybase, Apache Derby гэх мэт бэлэн шийдэл ашиглах юм уу Veritech-д кастом шийдэл захиалж болно. Мөн өгөгдөл хадгалахад төрөл бүрийн CMS (Content Management System) шийдэл ч хэрэглээ сайтай. .
Компанийн бизнесийн шаардлагаас шалтгаалаад ашиглах ёстой өгөгдлийн бааз буюу сан ч ялгаатай. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд Oracle, MySQL илүү тохирдог бол онлайн контентын үйлчилгээгээр төрөлжсөн компанид CMS платформ ухаалаг сонголт болно. Өгөгдлийг локал юм уу алслагдмал (remote) байдлаар хадгалахын зэрэгцээ үүлэн хадгалуур (cloud storage) ашиглаж болно.
• Хязгаарлалттай хандалт, зөвшөөрөл
Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн ERP системд салбар хэлтсүүд зөвхөн ажил үүрэгт нь хамаатай, шаардлагатай мэдээлэлтэй л харьцах боломжтой. Жишээ нь үйлдвэрийн дамжлагаас гарсан, борлуулахад бэлэн бүтээгдэхүүн л борлуулалтын хэлтэст “харагдана”. Өөрөөр тайлбарлавал борлуулалтын хэлтэс зөвхөн өөрт нь “харагдсан” бүтээгдэхүүнийг л борлуулах барааны жагсаалтад бүртгэх боломжтой. Харин бэлэн бүтээгдэхүүн зарагдчих юм бол борлуулалтын жагсаалт автоматаар шинэчлэгдэж, мэдээлэл нь ложистикийн хэлтэст шилжинэ.
• Ажлын процессын менежмент
Workflow буюу ажлын процесс бол шийдвэрлэх шаардлагатай цуврал ажил үүрэг юм. Энэхүү цуврал ажил үүрэгт мэдээлэл цуглуулах, бүртгэх, хадгалах явдал ч хамаарч болзошгүй. Хадгалагдаж буй мэдээлэл нь өөрчлөх, шинэчлэхгүй ёсгүй өгөгдөл байх тохиолдолд ERP системийн тодорхой хэсэгт хандах хандалтыг хязгаарлах хэрэг гарна. Ийнхүү хязгаарлахын тулд Inceptico DMC, Agiloft Workflow зэрэг бэлэн шийдэл ашиглаж болно.ост
• Тайлан гаргах
ERP програм хангамжийн систем нь мэдээллийг цуглуулж, боловсруулагч юм. Иймд системийг хэдий чинээ зөв бүтээж, хөгжүүлнэ, эцсийн гаргалгаа, үр дүн нь төдий чинээ нарийвчлал сайтай, оновчтой байдаг. Real-time үүсдэг өгөгдлийг үзэмжтэй, анхаарал татахуйц график, хүснэгт, диаграмм хэлбэрээр визуал харуулдаг шийдэл сонгох нь хэрэглээнд илүү амар байдаг.
ERP систем болгон өөрийн гэсэн үүрэг зориулалт бүхий багц хэрэглүүртэй. Кастом шийдэл сонгох тохиолдолд бэлэн шийдлээр шийдвэрлэх боломжгүй өөр бусад давуу тал гарч ирнэ.
Компанийн бизнест ач тус бага, эсвэл бүр огт шаардлагагүй үзүүлэлтэд илүү мөнгө төлөхийн оронд хэрэгцээндээ нийцүүлэн модуль нэмж болно.
Санхүүгийн найдвартай, хэрэглээ сайтай модуль бүхий ERP систем үүсгэж хөгжүүлэх нь тийм ч амар ажил биш. Автоматжуулбал зохих бизнесийн процесс, ажил үүргийг нарийвчлан судалж, анализ шинжилгээ хийсний үндсэн дээр санхүүгийн сайн модуль үүсгэнэ гэдгийг ажлын арвин дадлага туршлага бүхий програм хөгжүүлэгчдийн мэргэшсэн багийн хувьд бид баттай хэлэх байна.
Ингэж чадаж гэмээ нь компанийн өдөр тутмын нэг хэвийн хэвшмэл ажил үүргийн програм хангамжийн автомат ажиллагаагаар халж, бизнесийн үндсэн зорилгодоо төвлөрөх боломж бүрдэнэ.
Veritech компани нь ERP шийдлийн хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан шинэ төсөл хэрэгжүүлэх, нэгэнт хэрэгжүүлсэн төслүүдийг шинэчлэн сайжруулахад арвин туршлага хуримтлуулсан компани.
Бизнесийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий ERP програм хангамж хайж байгаа компанид хамгийн тохирсон шийдлийг нь Veritech яг одоо шууд санал болгож чадна.