Veritech ERP

Veritech ERP систем нь байгууллагын уламжлалт бизнес загварыг дижитал хэлбэрт шилжүүлэх замаар борлуулалтыг дэмжих, зардлыг бууруулах, үйл ажиллагаа, хэлтэс нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгч зах зээлтэйгээ байнгын харилцаатай байх боломжийг бүрдүүлдэг бизнесийн нэгдсэн платформ юм.

Veritech ERP систем нь орчин үеийн мэдээллийн технологи, бизнесийн загварчлал болон Интерактив компаний 20 гаруй жилийн хугацаанд бүтээж бий болгосон, хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага дээр суурилан үндэсний мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн компьютерийн програм хангамж билээ. Энэхүү систем нь Санхүүгийн удирдлага, Борлуулалтын удирдлага, Хүний нөөцийн удирдлага, Ханган нийлүүлэлт, Гүйцэтгэлийн удирдлага гэх мэт бизнесийн удирдлагын бүх чиглэлээр 50 гаруй төрлийн системүүдтэй.

Veritech ERP платформ дээр бизнесийн салбаруудын (Банк, Даатгал, Худалдаа, Тээвэр, Харилцаа холбоо, Шатахуун) үндсэн үйл ажиллагааны суурь системүүдийг загварчлан хөгжүүлсэн бөгөөд санхүүгийн, борлуулалтын гэх мэт дээрх системүүдтэй гайхамшигтай нийцэж, хамтран ажилладаг нь бизнесийг нэгдсэн удирдлагаар хангах боломжийг олгоно

Онцлох систем

Бизнесээ удирдахад зайлшгүй шаардлагатай чухал системүүд
Дэлгэрэнгүй

Онцлог давуу тал

Салбарт зориулсан бүтээгдэхүүн

Барилга

Veritech ERP нь хүний нөөцийн зохион байгуулалтаас эхлээд барилгын материалын хяналт тавих, нийт гүйцэтгэлийг дүгнэх хүртэлх бүхий л үйл ажиллагааг удирдлагуудад шуурхай мэдээллэнэ. icon

Уул уурхай

Үйл ажиллагааны зардлын тооцоо, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, хүний нөөцийн зөв зохион байгуулалт, цагын бүртгэлийн нарийн тооцоо гэх мэт бүртгэлийг нэгдсэн сангаар дамжуулан авна. icon

Боловсрол

Бид сургалт, судалгаа, захиргаа, стратегийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн, багш, сургууль, суралцагсад, эцэг эхчүүд ашиглах боломжтой системийг Их дээд сургууль, ЕБ-н сургуулиудад санал болгож байна. icon

Санхүү

Банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны стандарт, хууль журам зэрэгт нийцэн ажиллах ухаалаг, цогц системийг санал болгож байна. icon

Аж үйлдвэр

Үйлдвэрлэлийн болон технологийн удирдлага, засвар үйлчилгээний удирдлага гэх мэт үйлдвэрийн байгууллагуудад зориулсан уялдаа холбоо бүхий цогц системийг санал болгож байна. icon

Худалдаа

Санхүүгийн нэгдсэн шинжилгээ, автомат тооллого, агуулахын автоматжуулалт, хөнгөлөлт борлуулалтын цогц шийдлийг санал болгож байна. icon
Харилцагчийн сэтгэгдэл
Салбарын хэмжээнд Агуулахын удирдлагын системийг анхлан нэвтрүүлснээрээ цаг үетэйгээ нийцэн, өдөр тутмын гар ажиллагааг хөнгөвчилхөөс гадна удирдлагын хэмжээнд агуулахын дашбоард – г ашиглан оновчтой, түргэн шуурхай шийдвэр гаргахад хялбар болсон.
Б.Бямбажав (Нөөцийн барааны нярав, дэд ахлагч) – Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хүнсний нөөцийн салбар
МҮОНРТ нь байгууллагынхаа эрхэм зорилго, стратеги зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд санхүү, маркетинг болон хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх зорилгоор орчин үеийн байгууллагын менежмент, дэвшилтэт технологиос нэвтрүүлж стандартын шаардлагад бүрэн нийцсэн ERP системийг нэвтрүүлж эхлээд байна. Veritech ERP системийг нэвтрүүлснээр байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааны зохион байгуулалт бүрэн загварчлагдаж, хүний нөөцийн мэдээллийн цахим сан бүрдүүлэх, төрөл бүрийн тайлан судалгаа, шаардлагатай мэдээллийг илүү цэгцтэй, бага хугацаанд бэлэн болгох, ажлын цаг ашиглалт,  уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэж, олон талын ач холбогдолтой байна.
Т.Батзориг (Байгууллагын Хөгжлийн Газрын Захирал) – МҮОНРТ
Veritech ERP системийг нэвтрүүлснээр манай байгууллагын санхүүгийн мэдээлэл боловсруулалт шуурхай болж, төв орон нутгийн 20 гаруй салбар байгууллагуудын бүх гүйлгээг хянаж, бүх тайланг ямар ч цаг хугацаанд харах боломж бүрдсэн. Мөн үйл ажиллагааны орлого, зардлын төсөв болон гүйцэтгэлийн харьцуулалтыг автоматжуулж, төсвийн хэтрэлт, хэмнэлтийн талаарх мэдээллийг удирдлагад шуурхай гаргах боломж бүрдсэн. Дүгнэхэд, санхүүгийн удирдлагыг сайжруулах нөхцөл бүрдсэн.
Д.Баясгалан (Ахлах эдийн засагч) – ИНЕГ
Veritech ERP системийн Санхүү, дэлгүүрийн удирдлагийн модулийг манай байгууллага сонгон авч нэвтрүүлсэнээр бараа материалын эргэлтээ зөв тооцоолж, нөөцийн зохистой хэмжээг оновчтой удирдаж, dashboard-уудын тусламжтай шийдвэр гаргахад илүү хялбар болсон.
Г.Төгөлдөр (Гүйцэтгэх Захирал) – Хоббизоон ХХК
Богино хугацаанд анкет хүлээн авах, боловсруулалт хийх, онлайн дата бааз үүсгэх давуу талтай болсноос гадна холбогдох загвар, маягтуудыг системд холбосноор хүний нөөц бүрдүүлэлтийн үе шат бүрийг шуурхай, үнэн зөв баримтжуулах боломжтой болсон.
Л.Мөнх-Оргил (Хүний нөөцийн бүрдүүлэлтийн мэргэжилтэн) – Оюу толгой ХХК
Veritech ERP системийн хувьд манай үйл ажиллагааг хуучин байснаас нь илүү дэвшилттэй талууд олонтой, хэрэглээг хөнгөвчилсөн модулиуд нь таалагдсан.
Б.Баасанжаргал (Нягтлан бодогч) – Монгол шуудан ХК
Маш богино хугацаанд Veritech ERP — Хүний нөөцийн цогц програм хангамжийг нэвтрүүлж чадсан. Манай бүх ажилтан мобайл шийдлээр цалин, цаг бүртгэлийн мэдээллээ шуурхай авах боломжтой болсон.
Р.Зоригтбаатар (Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал) – Таван Толгой ХК
Big data-гийн эринд манай компани цаг үеэ олж бизнес моделоо өөрчилөн Veritech ERP – г сонгосон нь өрсөлдөөнд давуу талыг бий болгож байна.
Д.Чинбат (Худалдаа эрхэлсэн захирал) – Тэс Петролиум ХХК

Veritech ERP системийн давуу талууд

Enterprise data management

Бизнесийн өгөгдлийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт болон ашиглалт, хадгалалт, хамгаалалт

Бизнес процессын удирдлага

Цаасан дээрх бизнес анализыг хүссэн үедээ загварчлах, ажиллуулах гайхалтай боломжийг танд олгоно.

Хэрэглэгчийн удирдлага

Veritech ERP платформ нь хэрэглэгчийн тохиргоог нарийвчлан, хялбар тохируулна.

Уялдаа холбоо

Бизнес процесс, санхүүгийн загвар, бизнес стратегийг уялдаа бүхий байдлаар загварчилна.

Тогтмол сайжруулалт

Богино хугацаанд, хамгийн бага зардалтай тогтмол сайжруулалт бүхий ре-инженеринг хийснээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Application gallery

Veritech ERP платформд аль ч бизнесийн системийг загварчилж, уялдуулан ажиллуулж болно.
Veritech ERPDigital Transformation &
Digital Disruption Ecosystem

Харилцагчид

  • Tes Petroleum LLC
  • Unitel Group
  • Centerra Gold LLC
  • Civil Aviation Authority
  • Gashuun sukhait highway
  • Green Source Industrial
  • Hobby Zone LLC
  • Khan Bank
  • Makh Market LLC
  • Mongolian Buddhist Central Gandan
  • Mongolian National Broadcast Television
  • Monsuli LLC
  • Prestige LLC
  • TASO LLC
  • Монгол шуудан ТӨХК