Шатахууны борлуулалт

Шатахуун түгээгүүрийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлснээр шатахуун түгээх станцуудын нэгдсэн үйл ажиллагаа, борлуулалтын үйл явцыг хянах, дотоод үйл ажиллагааг хөнгөвчлөх, бизнес процессыг автоматжуулах, шинээр нээгдэх ШТС-н байршлыг тооцоолох замаар борлуулалтыг нэмэгдүүлнэ.

Онцлох боломж

1
ШТС-н шатахууны үлдэгдэл болон борлуулалтыг нэр төрөл, борлуулагч, сав тус бүрээр өдөр бүр онлайн байдлаар нэгтгэж, хянах, шийдвэр гаргах боломжоор хангана.
2
ШТС-н түгээгүүрийн хошууны шатахууны бүртгэлийг хийж тус бүрийн борлуулалт болон түгээгчийн гүйцэтгэлийг хянах боломжтой.
3
Тухайн салбарын онцлог, процессыг бүрэн агуулсан, цаашид уян хатан байдлаар хөгжүүлэх боломжтой систем юм.

Системийн боломжууд

Шинжилгээ

Худалдан авалтын дүн, борлуулсан бүтээгдэхүүн, ШТС-ын байршил зэрэг дээр үндэслэн борлуулалтын харьцуулсан шинжилгээ боловсруулна. Борлуулалттай холбоотой үнийн болон барааны хөнгөлөлт, урамшуулал явуулах уян хатан бодлоготой.

Онлайн програм хангамж

Нягтлан, борлуулалтын менежерүүд ШТС бүрийн ээлжийн ахлахуудтай тооцоо нийлэн, холбогдох гүйлгээг хийхэд маш хялбар болсон бөгөөд үүгээрээ нэг ажлыг шат бүрдээ давтан хийх ачааллыг үгүй болгоно. Вебд суурилсан онлайн програм хангамж учраас ШТС бүрийн борлуулалтыг хаанаас ч, хэдийд ч хянах боломжтой

Тайлан

Өөр бусад байгууллагын системтэй интеграц хийж хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой. Тайлан - Борлуулалтын тайланг дэлгэрэнгүй болон товч хэлбэрээр, дурын үзүүлэлтээр загвар угсран тайлан гаргах боломжтой байна.

Veritech ERP system

Гарах тайлангууд

  • Тайлан
Татварт илгээсэн тайлан
Борлуулалт ээлжээр
Ээлжээр тайлан
Борлуулалтын мэдээ хяналт
Харьцуулсан тайлан