Шууд чатлах
Байгууллагын ажлыг өндөр түвшинд сайн гүйцэтгэх чадвартай ажилтныг шилж сонгосны дараа хүний нөөцийн хэлтэс байгууллага болон хамт олонтой нь үр ашигтайгаар зохицуулж чиглүүлэх чиг үүргийг гүйцэтгэдэг.
Veritech ERP- Onboarding систем нь шинээр ажилд орж байгаа ажилтанд уг ажлыг хамгийн дээд бүтээмжээрээ хийхэд шаардлагатай бүх мэдээллийг өгөх, ажилтныг туршилтын хугацаанд нь сургах, дасан зохицуулахтай холбогдсон харилцааг зохицуулах, мэдээлэл хурдан дамжуулах, цаг хэмнэх боломжийг таньд олгоно.
Дасан зохицох хөтөлбөрт нэмэгдсэн шинэ ажилтан бүрт компанийн танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, тухайн ажил, албан тушаалын тухай, хамтран ажиллагчдын тухай гэх мэт шаардлагатай мэдээллүүдийг агуулсан и-мэйл автоматаар илгээгдэх боломжтой.
Дасан зохицох хөтөлбөрт хамрагдаж буй ажилтан өөрийн туршилтын хугацаан дахь хийх ажлын төлөвлөгөөний дагуу тайлан бичиж илгээх товч дарахад тухайн хугацаанд чиглүүлэн ажилласан ажилтан болон нэгжийн удирдлага руу илгээгдэх болно.