Хүний нөөцийн менежментийг бүхэлд нь удирдах онлайн програм хангамжийн нэгдэл.

Сонгон шалгаруулалтын удирдлагын систем

Veritech ERP Хүний хүний нөөцийн онлайн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын систем нь ажил горилогчдын мэдээллийн санг бүрдүүлэх, тэдгээрээс шүүлт хийх, боловсруулах, нэр дэвшигчдийг тавигдсан шалгуураар цэгцлэх, боломжит ажил горилогчдын дэвшүүлэх, гадаад эх үүсвэрийн бүрдүүлэлт хийхэд тухайн ажил болон ажлын байртай хамаатай өгөгдлийг боловсруулж гаргах замаар хүний нөөцийн менежерүүдийн ажлыг хөнгөвчлөх онлайн систем юм.

Онцлох боломж

1

Е-recruiting

Онлайн бүрдүүлэлт нь цаг хугацаа, орон зай үл хамраан ажил горилогчдын мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, мэдээллийг эмх цэгцтэй хадгалах, шүүлт хийх боломжийг олгоно. Мөн ямар эх үүсвэрээр хэдэн ажил горилогч хандаж байгааг харах бүрэн боломжтой.
2

Боломжит ажил горилогчдын дэвшүүлэх

Систем таньд нэр дэвшигчдийг тавигдсан шалгуураар цэгцлэн, боломжит ажил горилогчдын дэвшүүлэн, санал болгох болгох ба энэ нь тухайн ажлын байрны шалгуурт тэнцсэн ажил горилогчдыг сонгон шалгаруулахад чухал дэмжлэг болох юм.
3

Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын зардлын өгөөж тооцох

Байгууллагын ажилтан бүрдүүлэх сонгон шалгаруулахтай холбоотой бүх төрлийн зардлуудыг хянах болон шинээр ажилд авсан ажилтнуудын тоотой харьцуулан бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын аргууд хэр зэрэг өгөөжтэй байгааг тооцоолох, дүгнэлт хийх, нэг ажилтан авахад гарах зардлын тооцооллыг гаргах боломжтой.

Системийн боломжууд

Сонгон шалгаруулалтын үе шат бүрийг бүрэн системчлэх

Сонгон шалгаруулалтын үе шат үе шат бүрийг загварчлан системд оноо байдлаар оруулах боломжтой ба энэ нь үндэслэлтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх юм.

Гадаад болон дотоод эх үүсвэрээс бүрдүүлэлт хийх

Гадаад болон дотоод эх үүсвэрээс аль алинаар бүрдүүлэлт хийх боломжтой ба дотоод эх үүсвэрийн бүрдүүлэлт хийх тохиолдолд компаний дотоод портал болон ажилтны үйлчилгээний системээр нээлттэй ажлын байрны зар мэдээллэгдэх ба ажилтнууд дотооддоо сонгон шалгаруулалтанд оролцох процессыг мөн системээр автоматажуулсан юм. Харин гадаад эх үүсвэрийн бүрдүүлэлт хийх тохиолдолд компаний вэб сайт, интернэт дэхь ажлын байрны сүлжээ, и-мэйлээр ирсэн анкетууд бүгд нэг загвараар эмх цэгцтэй хадгалах, шүүлт хийх боломжтой.

Автоматаар и-мэйл илгээгдэх

Сонгон шалгаруулатын үе шат бүрийн дараа нэр дэвшигчид рүү системээс и-мэйл илгээгдэх боломжтой ба мөн тухайн албан тушаалын нэгжийн удирдлагад сонгон шалгаруулалтын явцын мэдээлэл илгээгдэх болно.

Бүрдүүлэлтийн үнэлгээ хийх

Тухайн шинэ ажилтнуудын ажилд орохоос өмнөх үе болон ажилд орох үе, ажилд орсоны дараах үе гэсэн 3 үе шатанд хуваан бүрдүүлэлтийн үнэлгээг системээр хийх боломжтой ба энэ нь дараа дараагийн бүрдүүлэлтийн ажиллагаанд, хүний нөөцийн зардлын төлөвлөлтөнд шаардлагатай мэдээлэл болж өгдөг.

Ухаалаг дашбоард

Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг дороос real- time харах боломжтой дашбаорд нь таньд сонгон шалгаруулалтын үе шат бүр дэхь нэр дэвшигчдын тоо, шинэ ажилтын захиалга болон биелэлтийн байдал, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтанд зарцуулсан зардлын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн харьцуулалт гэх мэт чухал мэдээллүүдийг авч чадна.