Шууд чатлах
Veritech ERP – Хөрөнгө оруулалтын систем нь бизнесийн байгууллага болон хөрөнгө оруулагч нарын хоорондын мэдээллийн урсгалыг нэгдмэл тогтолцоонд зохион байгуулж, Удирдлагуудыг мэдээллээр хангах уян хатан тохиргоо бүхий цогц шийдэл юм.
Хөрөнгө оруулагчид болон удирдлагуудад бизнесээ хүчирхэгжүүлхийн тулд тухайн бизнесийн орчин дахь эдийн засаг, технологи, байгууллагын засаглал болон хууль тогтоомжид тохирсон өөрчлөлтүүдийг түргэн шуурхай хийж ухаалаг шийдвэр гаргах нь чухал байдаг. Тэгвэл Монголын зах зээл дээрх олон төрлийн системүүдээс зөвхөн Veritech ERP таны бизнесийн загварчилалыг удирдах үйл явцыг хялбарчилж, удирдлагын зүгээс гарч буй шийдвэрийг одоо байгаа бизнес процессуудтайгаа нэгтгэх боломжыг олгоно.
Хөрөнгө оруулагч бүр өөрийн хөрөнгө оруулсан бизнесийн мэдээллийг хамгийн найдвартай байдлаар удирдлагуудад болон хөрөнгө оруулагч нарт илгээх болно. Мөн та систем рүү нэвтрээгүй байсан ч систем танд мэдээллийг тогтмол илгээн мобайл шийдлээр дамжуулан хэлэлцүүлэг хийх, санал хүсэлт илгээх, бизнесийн зөвшөөрөл олгох, гүйлгээг баталгаажуулах зэрэг үйлдлүүдийг бизнесийн онцлогт тохируулан хийх боломжтой.
Байгууллагын өөр өөр хэсэгт оруулсан хөрөнгө оруулалтийг хөрөнгө оруулагч бүрт ялгаатай байдлаар имэйлээр болон системээр дамжуулан илгээх бөгөөд хэрэв та хүсвэл эрсдэл, хяналт, аудитын процессыг автоматжуулан хөрөнгө оруулагчид мэдээллэх боломжтой. Ингэснээр хяналтын тууштай бодлого хэрэгжин хөрөнгө оруулах итгэл үнэмшлийг нэмэгдүүлэнэ.
Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллийг хурдан шуурхай удирдах, зөвшөөрөл олгох, санал хүсэлт илгээх болон мэдээллийг баталгаажуулах зэрэг нэмэлт боломжийг хөрөнгө оруулагч нарт олгоно. Мөн хэрэглэгчийн хүсэлтээр онлайн портал элэлцүүлэгийг үүсгэх боломжтой.
Хөрөнгө оруулагч нарын оруулсан хөрөнгийн ашиг, алдагдал зэргийг тоон аргаар шинжилэн урьдчилан шинжилгээг хийх бөгөөд хөрөнгө оруулалттай холбоотой асуудал үүссэн үед системээс анхааруулга, сануулга өгөх боломжтой.
Байгууллагын борлуулалт, худалдан авалт, ерөнхий үйл ажиллагааны гэх мэт бүх үзүүлэлтээр санхүүгийн болон бусад дүн шинжилгээг аналитик байдлаар нийт хөрөнгө оруулагчидад болон удирдлагуудад харуулна.