Мөнгөн урсгал

Мөнгөн урсгалын төлөвлөлт бол бизнесийн ирээдүйг таамаглан харуулж чадах, бэлэн мөнгөний хэрэгцээг төлөвлөх хамгийн сайн хэрэгсэл юм. Мөнгөн урсгалын төлөвлөлтийг олон хувилбараар төлөвлөж, тус бүрт нь тохирох бизнесийн стратегиа боловсруулах нь ирээдүйн хэрэгцээгээ урьдчилан төлөвлөх, эрсдлээс сэргийлэх, оновчтой шийдвэр гаргах, өсөлтийг хангах боломжийг олгоно.

Veritech ERP Мөнгөн урсгалын систем нь хөрөнгө оруулагчид, удирдлагууд болон санхүүгийн шинжээч нарт зориулсан мөнгөн урсгалын төлөвлөлт хийх, хувилбар боловсруулах, тэдгээрийн гүйцэтгэлийг Real-time горимд тогтмол хянаж, удирдах гайхалтай боломжуудыг санал болгох бөгөөд Мөнгөн урсгалын мэдээллийг үндсэн Veritech ERP Санхүүгийн систем рүү хялбар холбох бөгөөд ингэснээрээ ирэх долоо хоног, эсвэл дараа сар болон дараа жилийн мөнгөн урсгалын мэдээг яг таг тооцоолох боломжтой болох юм.

Онцлох боломж

2

Ирээдүйн мөнгөний урсгалыг зөв төлөвлөнө.

Veritech ERP Мөнгөн урсгалын системийн мэдээллийг харах, төлөвлөх үйлдлийг автоматжуулан, энгийн дүрслэлээр мөнгөний урсгалыг хянах боломжийг олгосноороо Санхүүгийн зөвлөхүүдэд болон удирдлагуудад компаний ирээдүйн талаар үнэн зөв төлөвлөх, зохион байгуулах боломжуудыг олгоно.
3

Сар бүрийн мөнгөн урсгалыг төлөвлөлтийн дагуу гүйцэтгэнэ.

Мөнгөн урсгалын бүртгэлийг хүссэн хугацааны интервалаар бүх төрлийн аналитик тайлангийн хэлбэрээр харах боломжтой бөгөөд аналитик тайлангаар борлуулалтын зорилгоо биелүүлэхэд хэр ойрхон, сар бүр хэр их төсвөө зарцуулсанг хянана. Мөн таны төлөвлөлттэй шууд уялдан төлөвлөлтийн мэдээллийг цаг тухай бүрт үнэн зөв, түргэн шуурхай мэдээллэх болно.
3

Зарцуулах мөнгөн урсгалыг төсөвлөн бүртгэнэ.

  • Ирээдүйд зарцуулах зардлыг тооцоолон төсөвлөх боломжтой.
  • Сар бүрын зарцуулалтыг харьцуулан тогтмол зардлыг тооцоолох боломжтой.
  • Яаралтай шаардлагатай үед ашиглах мөнгөний төсвийг гарган ашиглах боломжтой.

Системийн боломжууд

Тоон мэдээллийг удирдах боломж

Та өөрийн бизнесийн гадагш болон дотогш мөнгөн урсгалыг хянан хүлээн авсан мэдээллээрээ дамжуулан цаг хугацаа, үнэ цэнийг урьдчилан тооцоолох гайхалтай боломжийг ашиглаж болно.

Эрсдэл бол бодитоор харах боломж

Бизнесийн үйл ажиллагаа нэмэгдэн орлого, зардал өсөхийн хирээр санхүүгийн хувьд мэдээллийг өөр өөр түвшний хэрэглэгчидэд хүргэх үйл явц төвөгтэй болж эхэлдэг. Шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг хамгийн хурдан хугацаанд боловсруулан гаргахад veritech ERP мөнгөн урсгалын системийг ашиглаж болох юм. Шуурхай бас маш тодорхой илэрхийлэл бүхий мэдээллийг цэгцтэйгээр өгөх таны итгэлтэй туслах Veritech ERP байх болно.

Өнгөрсөн болон одоогийн төлбөрийн мэдээллийг боловсруулан харна.

  • Сүүлийн төлбөрүүдийн мэдээллийг эсвэл хугацаа хэтэрсэн төлбөрүүдийн мэдээллийг боловсрууулан харж болно. Ингэснээрээ аливаа төлбөр тооцоог өдрөөр эсвэл мэдэгдэхүйц хугацаагаар төлбөрийн алдагдалд оруулахаас сэргийлж чадна.
  • Өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан мэдээллийг нэгийг ч орхигдуулалгүйгээр ангилан харах, шийдвэрлэх боломжтой.
  • Төлөгдөх болон нэхэмжлэх төлбөрийн мэдээллийг хэсэгчилэн зохион байгуулж харах боломжтой.

Мөнгөн урсгалын тооцоог хурдтайгаар өөрчилөх засах боломжтой.

Хэрэв яг төлөвлөсөний дагуу мөнгөний урсгал хийгдээгүй бол яах вэ? Энэ асуултанд хариулах таны найдвартай хэрэгсэл бол Veritech ERP юм. Veritech ERP мөнгөн урсгалын системд гүйцэтгэл хийх буюу орлого, зарлага хийх нийт хугацааг нарийн тохируулж өгснөөр хугацаа хэтэрсэн үед хэрхэн шийдвэрлэгдэх явц маш тодорхой байна.

Мөнгөн гүйлгээний хугцаааны хяналт хийх боломжтой.

Veritech ERP Мөнгөн урсгалын системийн гол зорилго бол мөнгөн урсгалыг тогтвортой байлгах, уг тогтвортой байдлыг хангах, төлөвлөлтийг бодит байдалтай нийцүүлэн үнэн зөв байлгах явдал юм.

Нарийвчилсан мэдээлэл авах боломжтой.

Гарч буй мөнгөн урсгалын мэдээллийг цааш дэлгэрүүлэн харах боломжтой бөгөөд уг мэдээллийг бэлэн болон бэлэн бус байдлаар ангилан харна.

  • Мөнгөн урсгалын мэдээллийг цааш дэлгэрүүлэн чухал гэсэн мэдээллийг төсөвлөсөн төлөвлөлтийн хүснэгттэй харьцуулан харуулах боломжтой.
  • Төлөвлөлтийн дагуу хийгдээгүй гүйлгээ болон одоо хийгдэх гэж байгаа төлбөрийг хэзээ, хаана хийх зэрэг мэдээллийг харуулна.

Өдөр тутмын мэдээллийг түргэн шуурхай түгээнэ.

Мөнгөн урсгалын бүртгэл буюу өдөр тутамд ямар тооцоо хйигддэг, хэд орчим нэхэмжлэх ирдэг эсвэл илгээгддэг, хэрхэн төсөв хуваарилагдаж байгаа зэрэг мэдээллүүдийг системээс шууд харах, хянах, шаардлагатай үйлдлийг хийх боломжтой. Шаардлагатай бүх
хэрэглэгчидэд хамааралтай мөнгөний бүртгэлийг мэдээллэх, илгээх, хянах, батлах зэрэг үйлдлийг хийх боломжийг та зөвхөн Veritech ERP Мөнгөн урсгалын системээс авах боломжтой