Санхүүгийн тооцоолуур

Мөнгөний урсгал болон төлөглөх зээл, банкин дах хадгаламж, өглөг, авлагын тоо зэрэг хүү тооцогдон төлбөрийн нөхццөл шаардах байгууллага хоорондын бүх бүртгэлийг Veritech ERP Санхүүгийн тооцоолуур хялбар тооцоолох болно.

Veritech ERP Санхүүгийн тооцоолуурын систем нь байгууллага хоорондын болон дотоод санхүүгийн харилцааг нарийн хэмжин хэрэглэгчидэд мэдээллэх бүрэн автомат систем бөгөөд ирээдүйд өгөх ашиг, алдагдал, зээлийн төлбөр, авлагын хэмжээ гэх мэт тооцоололыг нарийн хийж таны бизнесийн нарийн төвөгтэй асуудлыг хялбар шийдэхэд туслах болно.

Онцлох боломж

1

Өндөр нөлөөлөл бүхий хэмжигдэхүүнүүдийг харьцуулан гар утсаар харах боломжтой

Компаний өнгөрсөн хугацааны санхүүгийн мэдээллүүдийг харьцуулан тооцооллыг хийх бөгөөд эдгээр санхүүгийн мэдээллийг хэрхэн нөлөөлж буй хэрэглэгчид аналитик байдлаар харуулах, мэдээллэх боломжтой.

2

Эдийн засгийн нарийн хэмжигдэхүүнийг ашиглан тооцоолох боломжтой

Эдийн засгийн аналитик мэдээлэл дээр суурилан бүх төрлийн санхүүгийн тооцоололыг хийх боломжтой бөгөөд уг мэдээллийг санхүүгийн аливаа шийдвэрийг гаргахаас өмнө боловсруулан удирдлагуудад мэдээллэх боломжтой.
3

Нарийвчилсан мэдээлэл авах боломжтой

Veritech ERP Санхүүгийн тооцоолуур систем нь хэрэглэгч бүрийн эрхийн хүрээнд тоон мэдээллийг нарийвчилан харах тохиргоог хийх боломжтой бөгөөд тоон мэдээллийн эх үүсвэр нь статистикийн шинжтэй бусад мэдээллийн сангаас харуулах бүрэн боломжтой.

Системийн боломжууд

Үндсэн тооцоолуурын загвар бий болгох

Зээлийн хүү, хадгаламжийн хүү , бараа үйлчилгээ худалдан авах, авлага, өглөгийн тооцоо, болон орлого, ашгийн тооцоолуур гэх мэт бүх төрлийн санхүүгийн тооцооллыг урьдчилан загвар оруулан ашиглах боломжтой.

Санхүүгийн тооцоолол хийх

Үүсгэсэн үндсэн загварын дагуу зохих мэдээллийг бөглөн санхүүгийн тооцоололыг хялбар бөгөөд хурдан хугацаанд шууд харах бөгөөд зарим нөлөөлөх статистик мэдээллийг хамааруулан хүснэлт байдлаар харна.

Ухаалаг тайлан авах

Систем дээр автомат байдлаар хийгдсэн санхүүгийн тооцооллын мэдээллийг удирдлагуудад мэдээллэх бөгөөд мэдээллийн горимыг имэйлээр болон мобайл мэссэж хэлбэрээр харуулах боломжтой. Үүнээс гадна гарсан үр дүнг түүхчилэн хадгалах бөгөөд өмнөх тооцоолуудын мэдээллийг харьцуулан харах боломжтой.

Хугацааны интервалаар тоон утгыг автоматаар тооцоолно

Улирлаар эсвэл сараар, өдрөөр гэх мэт санхүүгийн тооцоололыг хийх боломжтой бөгөөд худалдан авахыг хүссэн бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүндээ зориулж мөнгөн хуримтлал үүсгэх гэж байгаа эсвэл зээлийн төлөлттэй холбооотой утгуудыг ашиглан зээлийн эргэн төлөлтийн тооцоог хийх гэх мэт урьдчилан тооцоолууруудыг тохируулан үүсгэж болно.