Шууд чатлах
Төлөвлөлтгүй бол гүйцэтгэл гэж байхгүй. Танай байгууллагын төлөвлөлтийг бусдаас илүү байлгахад энэхүү систем тусална. Гарцаагүй.
Powered by Veritech ERP
Байгууллагын тасралтгүй, үр ашигтай байх зарчимын гол үзүүлэлтийн нэг болох төлөвлөлтийн үйл ажиллагааг автоматжуулах, төлөвлөлт гүйцэтгэлийн нэгдсэн санг бүрдүүлэх, төлөвлөлтийг гүйцэтгэлтэй харьцуулж анализ хийх, байгууллагын стратегийн зорилтын биелэлтийг тооцоолж хянах, нэгдмэл байдлаар, ухаалгаар бизнесээ удирдах боломжийг бүрдүүлэхэд системийн зорилго оршино.
Veritech ERP төлөвлөлт, гүйцэтгэлийн систем нь байгууллагын стратегийн, тактикийн, үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсөв, гүйцэтгэлийг төлөвлөлтийн нэгдсэн платформ дээр үүсгэж удирдах боломжийг олгох вэбэд суурилсан онлайн систем юм.
Төлөвлөлтийг бий болгохдоо байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг бусад системүүд болон Veritech ERP-ийн системүүдтэй уялдан холбогдож шаардлагатай мэдээллүүд, тоон үзүүлэлтүүдийг төлөвлөлтөндөө ашиглах, эргээд тэдгээрээс үр дүн, гүйцэтгэлийн мэдээллээ авч харьцуулалт хийх боломжтой болно. Ингэснээр олон төрлийн хоорондоо уялдаа холбоогүй програм хангамж ашигласнаас гарч болох асуудлуудаас зайлсхийж, нэгдсэн удирдлагын дор бизнесээ ухаалгаар удирдах боломжийг танд олгох юм.
Нэг төлөвлөлтийг хэд хэдэн хувилбараар үүсгэх боломжтой бөгөөд энэ нь аливаа ирээдүйн боломж, эрсдэл, нөхцөл байдлыг урьдчилж харах удирдах бөгөөд тодорхой сцинар үүсгэсэнээр системийн зүгээс төлөвлөлтийн мэдээллийг давхар хянах боломжийг танд олгоно.
Veritech ERP систем нь байгууллагын нэгж функциональ үйл ажиллагаа бүрийн хувьд үзүүлэлтүүд үүсгэж тэдгээрийг тодорхой бүтцэд оруулан эдийн засгийн загварыг боловсруулна. Эдийн засгийн загвар нь төлөвлөлт, гүйцэтгэл, үнэлгээний суурь болдог.
Veritech ERP Төлөвлөлт, гүйцэтгэлийн систем урьдчилан үүсгэсэн эдийн засгийн загварын тусламжтайгаар төлөвлөгөөг үүсгэдэг. Төлөвлөгөө оруулах явцад тухайн загварт ашиглагдсан функц, томъёоны дагуу төлөвлөлтийн утгууд автоматаар бодогдох, мэдээллийн сангаас утга авах, байгууллагын бусад төлөвлөлтүүдтэй уялдах боломжтой. Мөн төлөвлөгөө хоорондын хамаарлыг график байдлаар харах боломжтой. Төлөвлөгөө хоорондын харьцуулалт, төлөвлөгөө гүйцэтгэлийн харьцуулалтыг хийх, хоорондын зөрүүг бодож хүснэгт болон график дүрслэлээр харуулна.