Шууд чатлах
Гэрээнүүдээ зөв удирдасанаар бүхнийг алдаагүй гүйцэтгэх боломжтой. Танай байгууллага шүүх хяналтын байгууллагын өмнө ч асуудалгүй байж чадна.
Powered by Veritech ERP
“Veritech CMS” Гэрээний удирдлагын систем нь байгууллагын гэрээ контракт болон түүнтэй холбоотой аливаа асуудлыг програм хангамжийн шийдлээр механик ажиллагааг хөнгөвчлөх, цаасан хэлбэрээс татгалзаж захиалагч, гүйцэтгэгч гэх мэт бүх харилцагчийг өөрийн эрх үүргийн хэмжээнд ашиглах боломжоор хангах, бүх төрлийн гэрээ контрактыг нэгдсэн удирдлагаар хянах боломжоор хангахад чиглэнэ
Гэрээний удирлагын нэгдсэн систем нь хуульд заасан загварын дагуу бүхий л гэрээг байгуулах, удирдах, хаах, цуцлах, өөрчлөх, сунгах, архивлах боломжтой бөгөөд тухайн гэрээтэй холбоотой талуудыг тодорхойлох, гэрээлэгчийн түүх үүсгэх бусад системтэй уялдан ажиллаж хэрэгцээт мэдээллийг авах, тайлан мэдээ, график тайлангууд гаргах гэх мэт олон боломжийг өөртөө агуулсан програм хангамж юм.
Гэрээ байгуулахдаа харилцагчийн удирдлагын системд бүртгэгдсэн харилцагч байгууллага, хувь хүнтэй гэрээ байгуулах боломжтой
Гэрээ байгуулахдаа цаасан хэлбэрээр байгуулдаг бүхий л боломжийг бүрдүүлсэн бөгөөд байгуулсан гэрээг систем өөрөө удирдаж гэрээний уулзалт, алданги тооцох, гэрээний дуусах хугацаа гэх мэт чухал үе шатуудад сануулга алерт ирдэг байна.
Гэрээгээр нийлүүлэх бараа ажил үйлчилгээ эсвэл тухайн гэрээнд өөрт нь шалгуур буюу хүлээн авах, гэрээг хаах үндэслэл болохуйц нөхцлүүдийг бүртгэх боломжтой бөгөөд түүний дагуу гэрээг хаах, гэрээний хувь, чанарыг тодорхойлох боломжтой юм.
Гэрээ байгуулсаны дараа талуудын тохиролцоо дээр үндэслэж гэрээний нэг хэсэгт эсвэл нийтэд нь гэрээг өөрчлөх, хугацаа сунгах боломжтой ба өөрчлөлт сунгалтын түүх хадгалах, өмнөх хувилбарыг хадгалж шинэ хувилбар үүсгэх боломжтой.
Амжилттай хаасан эсвэл, амжилтгүй болсон, цуцалсан гэх мэт бүх төрлийн гэрээг архивлаж нэгдсэн санд хадгалах боломжтой.
Тухайн байгууллагтай гэрээ байгуулж байсан байгууллагуудын мэдээлэл болон гэрээний мэдээллийг хамтад нь хадгалах ингэснээр дараагийн удаад ижил төрлийн гэрээ байгуулж байсан туршлагтай байгууллагын мэдээллийг системээс автоматаар санал болгох, үнэлгээний дагуу хайлт хийх боломжтой юм.
Одоо мөрдөгдөж байгаа гэрээ хэлэлцээрийн явц, чанар, мөнгөн дүн гэх мэт хүссэн үзүүлэлтээр тайлан мэдээ авах, график дашбоардууд харах, хөрвүүлэн авах захиалагч гүйцэтгэгч байгууллагууд руу илгээх бүрэн боломжтой.