Шууд чатлах
Төслөө зөв удирдаж чадаж байгаа бол танай байгууллага зах зээлд тэргүүлж чадаж байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Төсөл удирдана гэдэг нь нөөц, хүн хүч, зах зээл, борлуулалт болон хамгийн чухал зүйл болох цаг хугацааг удирдана гэсэн үг. Танд амжилт хүсье.
Powered by Veritech ERP
Төслийн удирдлагын мэдээллийн систем(PMIS) нь аливаа байгууллагын бүх төрлийн төслийг амжилттай удирдаж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий вэбэд суурилсан цогц програм хангамж юм.
Veritech PMIS систем нь бизнесийн байгууллагын төслийг төлөвлөгдсөн нөөцийн хүрээнд зорилго, стратеги, үр дүнд хүрэх бүхий л бизнес процессыг уялдуулан загварчлах боломж бүхий иж бүрэн функцуудтэй.
Төслийн талаарх бүхий л шаардлагатай мэдээллүүдийг бүртгэж төслийн оролцогч талууд, төслийн багийн гишүүдийг нэгдсэн мэдээллээр хангах зорилготой.
Төслийг олон хувилбараар өөрчлөлт болон эрсдлийг удирдах замаар төлөвлөх, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, гүйцэтгэлийг дүгнэх боломжоор хангана.
Төслийн санхүүгийн, эд материалын болон хүний нөөцийг оновчтой төлөвлөх, хуваарилах боломжоор хангах бөгөөд оновчтой шийдвэр гаргалтыг дэмжинэ.
Төслийг хэрэгжүүлэх явцад оролцогч талуудаас болон төслийн багаас ирүүлсэн хүсэлтүүдийг цаг тухайд нь хүлээн авч, хэлэлцэж төслийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах эсэх шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ.
Төслийн нөөцүүдийн нэгжийн өртгийг тодорхойлох бөгөөд төслийн хугацаа, нөөцүүдийн ажлын хуваарь, төслийн зардлуудыг төлөвлөж, төслийн нийт өртгийг тооцох, гүйцэтгэлийн явцад төсвийн хяналт хийнэ.
Төслийн явцад үүсэх асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэх, төслийн батлагдсан нөөцөд өөрчлөлт оруулахгүйгээр амжилттай удирдах, цаашид ижил төрлийн төсөл хэрэгжүүлэхэд туршлага болгон ашиглах боломжтой.
Төслийг хэрэгжүүлэх явцад үүсч болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан төлөвлөж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж, төслийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх боломжоор хангана.