Танай байгууллагад нэн шаардлагатай ханган нийлүүлэлт тасарч бүгд бухимддаг цаг үе тохиолддог юм биш биз? Бид энэ бүхнийг бодолцон ямар ч байгууллагад дасан зохицох чадвартай систем боловсруулж бий болголоо.

Powered by Veritech ERP

Ханган нийлүүлэлтийн систем

Ханган нийлүүлэлтийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлснээр үнийн судалгаа, захиалга, худалдан авалт, тээвэр, гаалын бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах замаар үйл явцыг хянах боломж бүхий систем юм.

Уг систем нь байгууллагын ханган нийлүүлэлтийн бүхий л шат дамжлагатай нарийн уялдан ажиллаж, тухайн байгууллагын онцлогт тохирсон загваруудыг үүсгэн ханган нийлүүлэлтэй холбоотой олон асуудлуудыг нэг дор шийдэх боломжтой сүүлийн үеийн шийдэл бүхий онлайн систем юм.

Системийн боломжууд

 

Үнийн санал

Үнийн санал нь харилцагчаас ирсэн үнийн хүсэлтийг бүртгэн, бүртгэсэн бараануудад судалгаа хийх ажилтанг томилж, судалгаа хийх ажилтан зөвхөн өөрт нь хуваариласан барааны дагуу үнийн судалгаа хийнэ. Ингэснээр харилцагчаас ирсэн үнийн хүсэлтийн дагуу үнийн санал судалгааны мэдээллийн хамт үүснэ. Үүссэн үнийн саналыг мэдэгдэх огнооноос өмнө илгээх боломжтой.

Баглаа боодол

Гаалиас авсан бараануудын мэдээлэл харилцагчийн захиалга дээр суурилан бүртгэгдэх орж ирнэ. Өөрөөр хэлбэр захиалгаар 5 бараа бүртгэсэн байхад гааль дээр 3 бараа нь ирсэн үед баглаа боодлыг бүртгэн үлдсэн 2 бараанууд нь хэд хоногийн дараа ирэхэд мөн тусад нь баглаа боодол болгон бүртгэж өгөх боломжтой. Мөн жин, хэмжээ, эзэлхүүн гэх мэдээллийг оруулж өгнө.

Нэхэмжлэх

Нэхэмжлэх нь хүргэж өгсөн баглаа боодол дээр суурилан бүртгэгдэх ба барааны дүнгийн мэдээлэл нь харилцагчийн захиалга дээр оруулсан мэдээллээс татаж харуулна. Жишээ нь: нэгж үнэ, нөат, нийлбэр дүн.

 

Тээвэр / Гаалийн бүртгэл

Тээвэр нь худалдан авалт дээр суурилан бүртгэгдэх ба зөвхөн тээвэрлэлт хийгдэж эхэлсэн үед бүртгэнэ. Мөн тээвэрлэгчээс хамаараад 1 худалдан авалтын бараануудыг хэд хэдэн тээвэр болгох үед салгаж бүртгэх оруулна. Гаалийн бүртгэл тээврийн дагуу бүртгэгдэх ба ингэхдээ тухайн тээвэрлэлт дээр байгаа барааны төрөл, тооноос хамаарч гаалын бодолт хийгдэнэ.

Онцлог давуу тал

Veritech ERP Digital Transformation &
Digital Disruption Ecosystem

Гарах тайлангууд

  • Борлуулалтын тайлан
Үнийн хүсэлтийн тайлан
Худалдан авалтын тайлан