Дэлгүүрийн тань компьютер дэх удирдлага хичнээн гайхалтай болж, танд бүх зүйл улам хялбар болохыг та мэдэрнэ. Борлуулалтаа өсгөж, ашгаа нэмэгдүүлцгээе.

Powered by Veritech ERP

Дэлгүүрийн удирдлагын систем

Дэлгүүр, салбар дэлгүүрүүдийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлснээр салбар дэлгүүрүүдийн үйл ажиллагаа, борлуулалтын үйл явцыг хянах, дэлгүүрийн нэгдсэн имидж хадгалах, дэлгүүрийн дотоод зохион байгуулалтыг сайжруулах замаар борлуулалтыг нэмэгдүүлэхэд оршино.

Veritech SMS систем нь танай худалдааны байгууллагын өдөр тутмын жижиглэнгийн худалдааны үйл ажиллагааг хялбарчлах, нэгдсэн болон бүсчилсэн үнэ урамшууллын бодлого баримтлах, дотоод зохион байгуулалт сайжруулахад тань дэмжлэг үзүүлнэ.

Онцлох боломж

 
Бараа бүтээгдэхүүнийг тухайн өдрийн монгол банкны ханшаар болон бүртгэлийн ханшаарх гадаад валютаар борлуулах боломжтой.
 
Төрөл бүрийн баркод, сери цуврал, хадгалах хугацаа зэрэг олон шинж чанараар нь барааг ангилан бүртгэнэ.
 
Бэлэн болон Бэлэн бусаар борлуулах, харилцагч байгууллага, хувь хүнтэй зээлээр гүйлгээ хийх боломжтой.
 
Салбар дэлгүүрүүдийг бүсчлэн ангилж, байршил бүрт ялгаатай үнийн бодлого баримталж болно.
 
Дэлгүүрийн өдөр тутмын борлуулалтын гүйлгээг Санхүүгийн систем рүү илгээж хадгалж болно.
 
Сүлжээ дэлгүүрүүдийн борлуулалтыг энгийн ойлгомжтой график байдлаар харуулна.
 
Эмийн, хүнсний гэх мэт төрөл бүрийн жижиглэн худалдааг удирдана.
 
Сүлжээнээс хамааралгүй ажиллах Пос системтэй.
 
Үйл ажиллагааны нэгдсэн удирдлагатай

Системийн боломж, онцлогууд

 

Дэлгүүр, тасгийн удирдлага

Салбар дэлгүүрүүдийг тасгийн зохион байгуулалттайгаар бүртгэж, удирдах боломжтой байна. Мөн кассир, худалдагч нарын цагийн төлөвлөгөө зохиох, хянах боломжтой байна.

Төлөвлөгөө, гүйцэтгэл

Өрөлт, хураалт, бараа бүтээгдэхүүний нэр төрөл бүрдүүлэлт, тасаг лангууны байршил, дараалал зэргийг нэгдсэн удирдлагаар зохион байгуулах, үнэлэх боломжийг олгоно.

Борлуулалт, талон бичилт

Сүлжээтэй болон сүлжээгүй аль ч горимын үед борлуулалт хийх буюу талон бичих боломжтой. Терминал бүрийн борлуулалтын мэдээ төв систем рүү дамжсанаар нэгдсэн болон тусгайлсан хяналт тавих боломжтой.

 

Тайлан

ПОС систем дээр хийсэн бэлэн болон бэлэн бус талоныг дэлгүүрийн систем дээр татаж, борлуулалтын тайланг дэлгэрэнгүй болон товчоо хэлбэрээр, дурын үзүүлэлтээр загвар угсран тайлан гаргах боломжтой байна. Хөнгөлөлт, урамшууллын тайланг мөн тусгайлан гаргах боломжтой.

Онцлог давуу тал

Veritech ERP Digital Transformation &
Digital Disruption Ecosystem

Гарах тайлангууд

  • Борлуулалтын тайлан
Борлуулалтын дэлгэрэнгүй тайлан
Борлуулалтын товчоо тайлан
Дэлгүүрийн борлуулалтын төлбөрийн даалгавар
Хэрэглэгчийн тайлан /Дата март/
Борлуулалтын график тайлан