Шууд чатлах
Хэн ямар ажил гүйцэтгэх нь танай байгууллагад хамгийн өндөр үр ашигтай вэ? Та яг одоо хэн нэг ажилтны ажил үүрэгт багахан ч гэсэн өөрчлөлт оруулмаар байна уу? Шууд хий. Энэ модуль энэ бүхнийг хялбархан бөгөөд найдвартай хийнэ. Бүгдэд ойлгомжтой, бүгдэд хүртээмжтэй.
Powered by Veritech ERP
Veritech ERP Хүний нөөцийн төлөвлөлтийн систем нь байгууллагын зорилго, зорилт, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай албан тушаал, орон тоонд тохирох мэргэжлийн чадварлаг хүмүүсээр хэрхэн бүрдүүлэх, цаашид хэрхэн удирдахыг урьдчилан тодорхойлоход чиглэсэн үйл ажиллагааг системтэйгээр нарийн төлөвлөх, анализ дүн шинжилгээ хийх ухаалаг систем юм.
Энэхүү систем нь байгууллагын нөөц төлөвлөлтийн системтэй нарийн уялдаж ажиллах ба тухайн байгууллагын бизнесийн стратеги төлөвлөгөөнд тусгагдах хүний нөөцтэй холбоотой төлөвлөлтүүдийг хийх, үндэслэлтэй шийдвэр гаргах боломжоор хангах юм.
Ээлжийн амралт, жирэмсэний амралт, өндөр насны тэтгэвэрт гарах ажилчдын бүртгэлийг хийх, төлөвлөх орны ажилтан авах эсвэл орлох ажилтныг төлөвлөх зэрэг бүх процессыг автоматжуулсан ба хүний нөөцийн менежер болон хэлтсийн удирдлагуудад сануулсан дохио өгөх зэрэг олон боломжуудыг агуулсан.